Хүний амь нас эрсэдсэн барилгын компаниудад хэрэг үүсгэжээ
2015-07-03

Он гарсаар барилгын ажлын явцад нийтдээ найман хүн амиа алдсан гэх мэдээг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгч байна.

 

Томоохон хэмжээний хоёр бүлэг осол барилгын ажлын явцад гарчээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга И.Баттөгсийн мэдээлснээр хүний амь нас эрсэдсэн зургаан компанийн барилгад улсын байцаагчийн акт тогтоожээ.

 

Улмаар харьяа дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Мөн захиалагч талбайн зохион байгуулалтын зураг батлаагүй, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангасан хашаагаар хамгаалагдаагүй, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүй, эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийгээгүй зэрэг зөрчлийг илрүүлжээ.

 

Шалгалтаар 352 байгууллагаас 650 зөрчил илрүүлж 44 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
өнгөрсөн хойно хүний алтан амь үрэгдсэний дараа зөрчил илрүүлэд яах вэ дээ. Хүний амь нас үрэгдэх эмгэнэлт үзэгдэл зөвхөн барилгын салбар, ажил мэргэжилдээ ч биш энэ төрийн хариуцлаггүй тогтолцооны л үр дагавар юм
2015-07-03