Истанбулын түр саатуулахад монгол залуу амиа хорложээ
2015-07-03

Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод энэ сарын нэгний өдрийн өглөөний 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г гэгч цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжилөөр өөрийгөө боомилон амиа хорложээ.


Талийгаач нь суугаа хотод “mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна. Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын “Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулжээ. Энэ дагуу ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж уулзах хүсэлт гаргасан аж. Түүнийг авчрахаар явсан цагдаа амиа алдсан байхыг нь харжээ.

 

Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэх бөгөөд Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа байж болзошгүй байна. Одоогоор талийгаачийн цогцсийг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байгаа аж. 
 

 

Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхний лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Dorligjav:
Mongolchuud negniigee alj hyadahaas icheeche
2015-07-06
БЯМБАСАЙХАН:
АМИА БОДСОН ХОГИЙН МОНГОЛЧУУДЫН ЗОЛИОС БОЛОВ НЭГЭН САЙХАН ЗАЛУУ ТА НАРЫН ХАЛТАР МӨНГӨНӨӨС ХЯМД АМЬ БАС БАЙДГИЙМУУ НОВШНУУДАА, НААДАХ ЧИНЬ БАС Л АМЬДРАХ ГЭЖ ЗҮТГЭЖ ЯВСАН ХҮН БИЗ
2015-07-06
Зочин:
Буруу замаар орвол тэгээд гишгэх газаргүй л болно шүү дээ
2015-07-04
irgen:
UNGART AJLIIN VISA ZUUCHLAAD BGAA ZALUU BNA GEHIIN NER USIIG NI MEDEH HUN UNAGRT BNA UUU HUMUUSIIG IH MONGOOR ZUUCHLAAD BGAA GENE DEE HUULI BUS UILDLUUD GARGAAD BNA DA NER US BVAL BICHEEDEHEEREI HUMUUSEE
2015-07-03
oo yavaa:
yaj baigaa yum be dee. duu mini. gants oldoh amidral shuu dee.denduu haramsmaar yumaa
2015-07-03
Зочин:
Буруу замаар орвол тэгээд гишгэх газаргүй л болно шүү дээ