Швед дэх монголчууд маргааш наадна
2015-07-03

Швед улс дахь монголчуудын наадам маргааш буюу энэ сарын 4-нд болно. Тус улсын нийслэл Стокгольм хотын хойд захад орших Акалла ди хэмээх модоор хүрээлэгдсэн, зүлэг ногоо тэгширсэн газарт монголчууд наадах гэнэ.

 

Швед улс дахь Монголын Элчин сайдын яам, Швед дэх монголчуудын холбоо хамтран 2008 оноос хойш наадмаа хийж эхэлсэн бөгөөд үндэснийхээ баярыг гадаадад суугаа монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.


Тус улсад 6000-7000 монгол иргэн ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тэд асар майхан барьж, наадмын хуушуур амтлан, 64 бөхийн барилдаан, шагайн харваа үзэж баярладаг. Мөн урлагийн тоглолт зохион байгуулах зэргээр үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглэх юм байна.

 
Европ дахь монгол наадамд тус улсын хотуудаас гадна хил залгаа орнуудаас монголчууд ирдэг болжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин