Химийн үйлдвэр дэлбэрч, дөрвөн хүн амиа алдав
2015-07-03

Өмнөд Солонгосын Улсан хотноо өнөө өглөө 9.19 цагийн үед химийн “Hanwha Chemica” үйлдвэрт дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.  Дэлбэрэлтийн үеэр долоон хүн гэмтэж, хоёр хүн сураггүй алга болжээ. Тус үйлдвэрийн бохир ус хадгалах танк дэлбэрсэн байна. Дэлбэрэлт болох үед 10 гаруй ажилчин гагнуурын ажил хийж байжээ.

 

Онцгой байдлын яамны дарга “www.yonhapnews.co.kr” сайтад “Ослын шалтгаан тодорхойгүй байгаа. Бид хэргийг шалгаж байна. Дэлбэрэлт ажилчдын буруутай үйл ажиллагаанаас болсон байж магадгүй. Биеийн байдал нь хэвийн байгаа ажилчдаас мэдүүлэг авч эхэлсэн. Ажилчдын ярьснаар гэнэт дэлбэрэлт болсон гэсэн. Бидний таамаглаж буйгаар дэлбэрэлт цахилгааны утас болон бусад хүчин зүйлсээс болсон байх” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин