Өмнөдийн тэргүүн хатагтай Пхеньянд айлчилна
2015-07-03

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дае Жунгийн гэргий Лее Хе Хо ирэх долоо хоногт Хойд Солонгос улсад айлчилж, удирдагч Ким Чен Унтай уулзахаар болсон тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Ерөнхийлөгч асан Ким Дае Жун 2000 онд удирдагч Ким Чен Ирийн урилгаар Пхеньянд айлчилж байжээ. Тэргүүн хатагтай Лее Хе Хо Хойдын удирдлагуудтай найрсаг харилцаатай байдаг бөгөөд 2005 оноос өнөөдрийг хүртэл хоёр улсын эв найрамдлын гүүр болно ажиллаж байна.  Хамгийн сүүлд тэргүүн хатагтай удирдагч Ким Чен Ирийг таалал төгсөх үед Пхеньянд айлчилж, өнөөгийн удирдагч Ким Чен Унтай уулзаж байсан юм. Тэрбээр Ким Чен Унтай уулзсан анхны Өмнөд Солонгосын нөлөө бүхий хүний нэг билээ.

 

Ирэх долоо хоногт болох айлчлалаар тэргүүн хатагтай, удирдагчидтай уулзаж ямар асуудлаар ярилцах нь нууц хэвээр байна. Өдгөө 93 настай тэргүүн хатагтай хэвлэлийнхэнд “Би Пхеньянд айлчилж буй нь хүмүүнлэгийн зорилготой билээ. Улс төртэй ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Олон зуун хүүхдэд тусламжийн гараа сунгах нь миний мөрөөдөл билээ” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин