Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нар аваргын төлөө барилдана
2015-07-03

Жүдо бөхийн 2015 оны “Чингис хаан” Гран При тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Дэлхийн 35 орны 202 тамирчин оролцож буй тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан явагдаж буй юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Манай тамирчид тэмцээнийг амжилттай эхэлж, одоогоор таван жингийн дөрөвт нь алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Тухайлбал 60 кг-ын жинд барилдаж буй Дэлхийн аваргын мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин өрсөлдөгчөө ялж, алтан медалийн төлөө барилдахаар болов. Мөн Дэлхийн аварга Ганбатын Болдбаатар, Азийн наадмын аварга Даваадоржийн Төмөрхүлэг нар аваргын төлөө 17.00 цагаас барилдана. Эмэгтэйчүүдээс 57кг-ын жинд барилдсан Мастерсын хошой аварга Доржсүрэнгийн Сумъяа олимпийн аварга Мацүмото Каориг юүкогоор ялж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо. 

 

Үүнээс гадна 60 кг-д Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл, "Мйами" Гранпри тэмцээний алтан медальт Ганболдын Хэрлэн, ДАШТ-ий багийн мөнгөн медальт М.Бундмаа нар мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

Гэрэл зургийг MPA.MN

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин