Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төслийг өргөн барив
2015-07-03

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан тул уг хуулийн төслийг дахин боловсруулжээ. Энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон байна.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм байна. Мөн Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
BAT:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-02
altmaa:
EZ-iin orshooliin huuliig orgon barisand bayrallaa.odoo l neg ortei gej odor bolgon daramtluuldag humuusiin sanaa amrah baih daa.BZD-iin tatvariinhan oorsdiigoo heden terbumaar shagnaj tatvar tologchiin mongonoos sholbodood idchihsen baij tatvariin NOAT-iin urtei heden jijig kompaniudiig odor bolgon daramtlaj odoo gav ginj tsagdaatai ochij ter shorond chine hiigeed ognoo geed bur neg zanaltai ni argagui shud zuugaad odor bolgon shahuu utsaar daramtaldag ene aimshigiin daramt duusah bolov uu.Burhan mine 76-gishuud mine ene huuliig neg batlaj ogch bidniig ene aimshigtai daramtnaas gargaad ogooch bidnii NOAT-jjn or erdoo l 30-aas 40 sayd bagtana tegj terbumaar ni ulsiig hohiroogui ta nariin huvid bol mash bga mungu shuu dee.Bid chine ajil olj amidrah gej tatvart noogdoh munguu hahuulid ugchihdug l ulsuud tegeed daraa ni uursduu urund orood shorond suuj gav ginjind oroh bolood bgaa yum.Zarim ajil olgogch nar maani tetgevert garch ashgui dee getel odoo bur huu ni ter suudald ni suuchihaad
2015-07-06