Д.Арвин гишүүн Эх дагины тухай кино хийх гэнэ
2015-07-03

Дондогдулам хатны cүнстэй ярилцаж, түүний сүнсийг буулгаж ярилцдаг хэмээн дөвчигнөдөг УИХ-ын гишүүн Д.Арвин эх дагинын музей саяхан шатсанд тун их эмзэглэсэн гэнэ. Түүхийг нь дандаа бараан саарлаар харуулдаг эх дагинын том дурсгал шатсанд нь сэтгэл гундуу байгаа гэдгээ хэлж хатны талаар нийгэмд зөв ойлголт өгөх олон ажлыг хийхээр болсноо саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Д.Арвин гишүүн хэлэхдээ “Богд хаанд тулгарсан хүнд хэцүү үеүдэд хажууд нь хат шиг сууж байсан тэр сайхан монгол хатан 1911 болон 1921 оны хувьсгалыг удирдахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ хүний үйлсийг хэн ч дарж чадахгүй. Тиймээс Эх Дагины ордонг бид дахин байгуулна. Богд хааны өвлийн ордонг ч засна. Дондогдулам хатан бол маш их зовлон бэрхшээлийг туулж ирсэн. Тиймээс сэтгүүлч Жавзандуламын зохиолоор “Эх дагины хувь заяа” уран сайхны кино хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Монголын ард түмэнд Дондогдулам гэж ямар агуу хатан байсныг харуулна. Энэ кино үзэгчдийн хүртээл болсноор Эх дагины тухай маш олон худлаа түүхийн эргэлзээ тайлагдана” хэмээн ярьсан байна. Тэгэхээр тун удахгүй эрхэм гишүүний санхүүжилтээр Эх дагина Монголын кино урлагт гэгээн дүрээ мөнхлөх нь ээ.

 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Yнэн vv?????????????
2018-09-12
Эх дагина д:
Одоо л биш шүү Гуйя. Улс орон Оюуны хоосролд орж ягтаа туллаа. Дээр нь та нэмээд хэрэггүй гуйя_ Нэг удаадаа больчих.
2015-07-05
Зочин:
ene estoi medrel muutai avgai
2015-07-04
Зочин:
еоо юу ч гэхэв дээ.
2015-07-03
eeeeeee:
Ene medrel.muu abgai boliocoi. huu
2015-07-03
Zovhin:
Gol durd ni hen togloh bol
2015-07-03
Бүр эцэстээ хүртлээ солиорлоо.:
Энэ улс орон маань яачихваа. Юу болж байнаа. Даанч дэндлээ.
2015-07-03
Зочин:
НӨГӨӨ МААНАГ ЧИНь АРАЙ ӨӨРИЙГӨӨ ЭХ ДАГИНЫ ХОЙТ ДҮР ГЭХ ЮМ БИШ БАЙГАА ДАА ТЭГЭЖ МААНАГТАЖ МАГАДГҮЙ Л ХҮН ШҮҮ ХА ХА ХА
2015-07-03
Зочин:
zuragtaar dandaa l segsiisen hyn garah yum yadaj ysee samnaj baigaach toriin tom hyn baij
2015-07-03
Зочин:
Энэ шунахай хатагтайд тийм сэтгэл байхгүй ээ. Худлаа бүлтэрч байгаа юм. Барьсан байшиндаа айлуудыг анх оруулахдаа гадна талыг нь яваандаа ийм тийм болгоно, орцоо ингэж тэгэж тохижуулна, орчинг нь ийм сайхан болгоно гэж баахан худлаа хэлчихээд дараа нь хийдэггүй юм. Ашиг унагахдаа л сайн хүн. Одоо Эх дагинын нэрээр дөрөөлж дахин Их хуралд дэвших санаатай бололтой. Гонж биз дээ.
2015-07-03