“Чингис хаан” Гран-При тэмцээний албан ёсны нээлт боллоо
2015-07-03

Гэрэл зургийг MPA.MN

Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Чингис хаан” Гран-При тэмцээний албан ёсны нээлт Буянт-Ухаа ордонд боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Олон улсын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал Армен Багдасаров нар оролцов. Мөн "Авъяаслаг Азичууд" тэмцээний II байрны шагналт Хөсөгтөн хамтлаг ирж, ая дуугаа өргөлөө. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Чингис хаан” Гран-При нь олимпийн эрхийн оноо олгодог дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг билээ. Энэхүү тэмцээнд  дэлхийн 40 гаруй орны 300 гаруй жүдоч оролцож байна. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
AA:
Alban yosoor gedeg n zugeer neegdsen baisyn muiuu
2015-07-03
Зочин:
ерөнхийлөгчийн зөвлөх Цагаан гэж бөөн будлианы үүр байна шүү...
2015-07-03