Улаанбаатар
Гачууртын замыг Иргэдийн бүлгийн хөрөнгөөр засч эхэллээ
2015-7-3

 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ.

 

20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн хөндий иргэдийн хамгийн их зорчдог хөдөлгөөн ихтэй замтай. Тиймээс хорооны иргэдийн санаачилгаар Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий рүү нийт 3.8 км замыг сайжруулсан шороон зам болгох ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-нд эхлүүлсэн байна.

 

Өчигдрийн байдлаар 1.4 км зам тавигдаад байгаа бөгөөд үлдсэн 2.4 км замын шороог түрэх, дагтаршуулах ажил хийгдэж байна хэмээн тус хорооны Засаг дарга Х.Цэдэнбал өгүүлсэн бол20 дугаар хорооны иргэдийн бүлгийн ахлагч Д.Сайнцог уг зам тавих ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээлээ гэж дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Шар хоолойд амьдардаг иргэн:
шинэ тосгон тбб янз бүрийн сайн ажлуудыг санаачилж хийдэг сүрхий байгууллага юмаа. Марина гэдэг сайн бүсгүй энэ байгууллагыг удирддаг юм ажилд нь амжилт хүсье. Батүүлээ иймэрхий иргэдийн санаачилгыг дэмжээд сайжруулсан замыг нь асфальтлаад өгчихөөч. өөрсдөө мөнгө угаах болохоор хэрэгтэй хэрэггүй мөнгө их цацах юм аа
2015-07-04
altaa:
naadah zamiig chin shar hooloid amidardag Odonjimeg sanaajlan hiij baigaa sh de. yun saintsog j geh shig.bitgii hunii hiij baigaa ajlaar showdaad bai
2015-07-03
mundag uma:
Uursduu ingej sanaachilj hiij bgaa ni sn bna shuu
2015-07-03