Д.Төмөрхүлэг алтан медаль хүртлээ

Чингис хаан Гран-При тэмцээний медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна. Дөнгөж сая 66кг-ийн жинд хүч үзсэн Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аваргын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга Даваадоржийн Төмөрхүлэг өрсөлдөгчөө ялж, Улаанбаатарын Гран При-гийн аварга боллоо. Тэрбээр алтан медалийн төлөө 2014 оны Токиогийн их дуулгын аварга Японы жүдоч Хифүми Абетай барилдан, цэвэр ялж, алтан медалийн болзол хангалаа.
Энэ жинд Ташкентийн Гранпри мөнгөн медальт Довдонгийн Алтансүх хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ