Өнөөдөр манай 16 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн "Чингис хаан" Гран При тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эмэгтэй -63 кг, -70 кг, эрэгтэй -73 кг, -81 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд:
Лондонгийн олимпийн шагналт V байр, Ази тивийн аварга Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа
2015 оны улсын аварга, Челябинскийн ДАШТ-ий багийн мөнгөн медальт Цэнд-Аюушийн Цэрэннадмид
2015 оны улсын аваргын хүрэл медальт, Хонконгийн олон улсын тэмцээний хүрэл медальт Ширнэнгийн Ганчимэг
Залуучуудын улсын аваргын хүрэл медальт Баярбатын Баасанжаргал
70 кг-ын жинд
2015 оны УАШТ -78кг-д алтан медаль хүртсэн Цогт-Очирын Батцэцэг
Азийн хүүхдийн V наадмын хүрэл медальт Баттулгын Хонгорзул
Залуучуудын ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2015 оны улсын аваргын мөнгөн медальт Мөнхбатын Даваасүрэн
2015 оны залуучуудын улсын аварга Батбаатарын Хулан нар барилдана.
Харин эрэгтэй 73 кг-ын жинд:
Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар
Олимпийн хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир
Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Ганбаатарын Одбаяр
Мастерс тэмцээний хошой алтан медальт Санжаасүрэнгийн Мияарагчаа
81 кг-ын жинд:
Азийн аваргын хүрэл медальт, "Чингис хаан" Гранпри хошой мөнгөн медальт Отгонбаатарын Ууганбаатар
Азийн наадмын хүрэл медальт, Чежү, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Нямсүрэнгийн Дагвасүрэн
Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Бандихүүгийн Бат-Эрдэнэ
2015 оны улсын аваргын хүрэл медальт Наранхүүгийн Баатархүү нар хүч үзнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ