Бид бүгд л Эх орноо гэдэг
2015-07-04

 

 

Солонгос улсад байх Монголчууд орж гардаг газруудад I love Mongolia гэсэн бичигтэй цагаан фудволк өлгөсөн байгаа харагдана. Зарж байгаа юм болов уу гээд үнийг нь асуувал 10.000 вонн гэлээ. Яагаад ингээд дэлгүүрт бус хаа сайгүй зараад байгааг тодруулбал “Зарах биш ээ. Хэсэг залуучууд хүүхийн тоглоомын талбай барих аян өрнүүлж байгаа юм” гэсэн хариулт сонслоо.

Ингээд  энэ санаачлага гаргасан залуустай фасе хаягаар нь холбогдон уулзлаа.

Тэд бол  Б. Болорчулуун, Б.Урангоо нар байлаа. Хоёулаа оюутан залуучуудын олон нийтийн байгууллагын сонгуульт ажил хийдэг юм байна.

Тэдэнтэй уулзахаар очсон газар болох Сөүлд орон сууц захиалгын үйл ажиллагаа явуулдаг “UA PROPERTIES”  үл хөдлөх хөрөнгө зуучын компаны байранд өнөөх  “I love Mongolia” бичигтэй подволк нэлээн олныг хураан тавьсан байлаа. Би шууд гол яриандаа орлоо.

 

С- За тэгээд сайхан зусч байна уу. Подволкийг хүмүүс хэр авч байна даа ?

У- /Б .Урангоо / Өө сайхан зусаж байнаа.  Хүмүүс авч байна аа. Манай Солонгост дах Монголчууд чинь их сэтгэлээрээ бүгд л эх орноо гэдэг байхгүй юу.

За болж дээ. Эхлээд манай уншигчдад өөрсдийгөө нэг танилцуулах уу ?

У- Аанхан. Би Ханьяаний Их Сургуульд Улс төр гадаад харилцаагаар суралцаж  түрүү жил төгсөөд одоо  “UA PROPERTIES”  үл хөдлөх хөрөнгө зуучын ХХК-д  ажилладаг.

Б- / Б. Болорчулуун / Би болохоор өнгөрсөн 8- р сард  төгссөн. Мөн энэ компанид ажиллаж байна.

 

Өнөөдөр та хоёрыг зорьж уулзаж байгаа нь та нарын санаачлага. Монголдоо хүүхдүүдэд тоглоомийн талбай барьж өгье гэсэн ажил эхлүүлсэн талаар ярилцах гэсэн юм аа.  Тэгэхээр энэ санааг яаж төрсөн юм бэ ?

 

У- Би 2013 – 2015 оны хооронд Солонгос дахь Монгол Оюутны Холбоонд  удирдах  зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд төрийн бус байгууллагуудтай хамтран хувцас цуглуулж өнчин эмзэг давхаргын хүүхдүүдэд  өгч явуулдаг байсан. Тэр үед нэг хувцас ирэхэд би Монголдоо байж таараад асрамжийн газар мөн гэр хорооллийн эмзэг бүлгийхэнд хүүхдүүдтэй уулзаад байхдаа Улаанчулуут гээд  эндхийн хамгийн том хогийн цэг байна гэж сонсоод тэнд байдаг хүүхдүүдэд  хувцасаа өгсөн юм.  Бас тэнд байдаг номын санд ь жоохон юм өгөөд.. Тэгсэн тэнд нэг сургалтын төв байсан. Жүжигчин С.Одончимэгийн санаачилсан төв гээд.  Тэгээд харсан тэнд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөчих тоглочих газар байхгүй байсан .  Зүгээр нэг идээд өмсөөд өнгөрөх биш зүйл өгөх биш үлдэцтэй юм хийе. Энэ хүүхдүүдэдурам өгье гэсэн бодол төрөөд хүүхдүүдтэй ярилцахад сагсан бөмбөгийн талбай ч юм уу эсвэл хөлбөмбөгийн талбайтай болмоор байна гээд. Тэгээд яахав би чадах ядахаараа хийнээ гээд нэг амлалт өгчихөөд ирсэн л дээ.

 

Солонгост байгаа хүмүүст хандаж байгаа аян гэж ойлгож болох уу ? Хамрах хүрээ ямархуу байгаа юм ?

 

У- Одоо арван мянган вон бол нэг оюутны хоол, кофений л мөнгө байхгүюу Тэгээд зүгээр хүнээс энд мөнгө өгөөч ээ гэж байхаар би “Монголдоо хайртай” гэсэн фудволк өмсгөөд солилцоо хийвэл хүмүүс илүү оролцох юм боловуу гэж бодсон л доо. Тэгээд байнга гадаадаас тусламж авч байхаар Монголчуудаа уриалья гээд . Энд сурч байгаа оюутнуудаа уриалаад дараа нь Монголд байгаа байгууллагуудыг уриалья гэж шийдсэн.

Улаанчулуутын цэцэрлэгийг барихад бас Америкийн Элчин Сайдын яамнаас тусалж хөрөнгө оруулж барьж өгсөн юм байна лээ. Тимй болохоор бид дандаа л гадаад орноос тусламж аваад байна гэж байхгүй шүү дээ. Бид нар чинь бас гадаад оронд олуулаа байна. Харьцангуй бас оюунлаг байдаг боловуу гэж боддог.

Эхлээд Монгол оюутнуудаа уриалья. Ажиллаж байгаа залуучуудаа мөн уриалья. Дараа нь Монголд байгаа байгууллага хамт олныг мөн уриаль я гэж бодсон

 

Хүмүүст мэдээлэгдээд хэр хугацаа өнгөрч байна?

 

Б -  5-р сарын 5- аас эхэлсэн дээ.

 

Бараг 2 сар болж байгаа юм байна. Тэгээд хэр явцтай байна даа. Залуус хэр дэмжиж байна. Манайд ч одоо Монголдоо хайртай хүн их л байгаа гэж ярьдаг даа

 

У- Явц бол чамлахааргүй. Ер нь бүгд л мэднэ дээ сошиалиар зөндөө л хандив тусламжийн аян санаачлага өрнөдөг болсон. Нэг данс тавиад л учир зовлонг нь бичээд мөнгө өгөөч гээд байдаг шүү дээ. Манай Болорчулууны хэлсэнээр бид арай өөр байдлаар явсан л даа. Байгууллагаас байгууллага, хувь хүнээс хувь хүн, оюутнаас оюутанд гэдэг юм уу.

 

Энэ аян маань тэгээд хэдийгээр биеллээ олж эхлэх бол ?

 

Б- Тэгээд аль болохоор л хурдацтай явуулаад энэ зундаа хүүхдүүдийг  сагсны талбайтай, чөлөөт цагаа өнгөрөөчих бололцоотой болоосой гэж яарч л байна.

У- Би маргааш / 2015.06.30 / УБ- луугаа явна. Энд байгаа бусад багийнхан маань эндээ ажиллана. Наадам өнгөрөөгөөд 7- сарын 20 -ны үед талбайгаа хийгээд өгчих болов уу гэж бодож байна.

 

Өө их шахуу явж байгаа юм байна шүү дээ.

Б- Тийн. /инээв/.  

 

Төсөв мөнгөний тооцоо нь яаж гарсан юм бэ ?

 

У- Бас нэг амархан хагарчихгүй тэр дороо эвдэрчихгүй сайн  шиг чанартайгаар нь хийе гээд хамгийн дээд үнээр бодоход арван сая төгрөг болох юм байна гэсэн тооцоо байгаа. Воноор бол нэг 6 сая орчим гэж тооцоолсон.

Уул нь ч олны хүчээр босгоход болохоор  л мөнгө байна даа

У- Ер нь Солонгост ч гадаад сурч байгаа залуучууд бүгд л Монголоо эх орноо гэсэн сэтгэл зүтгэлтэй байдаг. Хувь хүнийхээ хувьд хэдэн төгрөг хураагаад гэртээ эх орондоо очоод аз жаргалтай амьдрая гэсэн эрмэлзэл мэдээж байгаа. Монгол маань бас зарим талаар хүнд байгаа. Энийг зарим хүмүүс мэдэрдэг. Зарим нь мэдэрдэггүй байх л даа. Би бол Монголдоо хэд хэд очоод үнэхээр мэдэрсэн. Эх орондоо юм хийе бүтээе гээд бодож сэтгэвэл болдог юм билээ.  

 

Бас ч гэж гайгүй мөнгө байна.  Хэрвээ дэмжиж та бүхэнтэй нэгдвэл яаж холбогдох уу ?

 

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл фасебоокын Dream Project Mongolia группт  нэгдэж болно. Сөүлд 010-2560-0551.  Монголд -8811-1786, 9605-9123 дугаараар шууд холбогдож болно.

 

 

 

 

Халуун сэтгэл нэртэй аяныг халуун сэтгэл өвөрлсөн манай мянга мянган залуусын нэг төлөөлөл өрнүүлсэн юм байна. Ярицлага авснаас хойш хэдэн өдрийн дара өчигдөр Урангоо охины фасе бүүктээ тавьснаар бол ажил нь нэлээн урагштай байгаа бололтой “Өнөөдөр ерөнхийдөө хашаа,болон сагсны шийд волеболын шонгоо гадуур явж судалгаа хийж сургалтын төв дээрээ очоод ирлээ.
Маргаашнаас бас хэд хэдэн газруудаар яваад эхний ээлжинд шалаа цутгаж эхлэнэ дээ...” гэж постолсон байна лээ.  https://www.facebook.com/urangoo.uka

Улс төржилгүй урдахаа сайн хийгээд, цаг заваараа нийгэм олондоо тус дэмээ оруулчихья гэж халуун сэтгэл зангидаж яваа энэ залуус үйл хэргийг нь олон хүн  дэмжинэ гэсэн халуун итгэлийг бас давхар тээж яваа биз ээ.

Хийж бүтээе эх орноо хөгжүүлье гэсэн ийм залуусын урмынх нь үзүүрт хийморийн дарцаг дэрвэж явах болтугай. Халуун сэтгэлээр тэднийгээ дэмжицгээе манайхаан. Бид бүгд “Монголдоо хайртай “.

 

Ярилцсан П.Баяр

 2015.07.01 Сөүл 

Shuud.mn
Сонин хачин
Gerlee:
Ulaanchuluutiin surgaltiin tovd ochihod hargdsan sagsni talbai goe bolson bnlee. Huuhduud ih irj surgaltandA hamtagdah ni ihessen bsn
2016-07-05
Zochin:
Ene estoi mundag ajil bolson Urangoo,Bolorchuuluun 2-too amjilt husie olon huuhduudiin tollo buyn hiij ybaa 2-doo.Ahiin duu nar mundag bn
2016-07-05
Zochin:
Gadaadadbaigaa ch gesen eh ornoo gesen setgeltei saihan zaluuchuudiin hiij bgaa ajild ni ondor amjilt husie
2015-07-05
munkhuu:
mongol zaluus yag mun duu, duu nartaa amjilt husie
2015-07-05
ovoo:
ovoo sh dee ed nar. ah n gereenih hol baidag. fudbolk zahilchihval yavuulchigaj boloh uu
2015-07-04