Николас Кейж супермэн болох уу
2015-07-05

Холливуудын нэрт жүжигчин Николас Кейж твиттертээ супермэний хувцас өмссөн зургаа байршуулж “Гайгүй харагдаж байна. Таалагдаж байна. Олон хүнд ч гэсэн таалагдах байх” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 2018 онд супермэн киноны шинэ анги нээлтээ хийх бөгөөд одоогоор ямар уран бүтээлч гол дүрд тоглох нь тодорхойгүй байгаа юм.

 

Супермэн цувралын зохиолч Зак Снидер гол дүрдээ жүжигчин Бен Аффлекийг тоглуулах хүсэлтэй байгаа билээ. Аффлек энэхүү саналыг бодолцож үзэж, тун удахгүй хариугаа өгөхөө амлаад байгаа.  Тэгвэл олон нийт дараагийн супермэн Николас Кейж байж магадгүй хэмээн таамаглаж байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд ихэвчлэн ид шид, баатруудын тухай өгүүлэх кинонуудад тоглосон юм. Николас Кейж сүүлд “Kick Ass” кинонд баатрын дүр бүтээсэн билээ.

 

Жүжигчин эр супермэнд тоглох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Зохиолч Зак Снидер хүртэл нэгэн ярилцлагынхаа үеэр “Николас Кейжийг гайхалтай сайн супермэн болж чадна” гэж ярьж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Supermanii aav n bolno gesen
2015-07-06
Зочин:
Хөгшин өвгөн болсон Кэйжид юу гэж тийм дүр өгөхөв дээ
2015-07-05