Том эрх ашгийн төлөө явах болно
2015-7-6

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авчээ.

 

ММ агентлаг: Их Британид хийж буй таны айлчлал өндөрлөж байна. Айлчлалын дүнд сэтгэл хэр хангалуун байна?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: ИБУИНВУ-д хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байна. Тавьсан зорилго, хийх ёстой уулзалтууд, хүрэх ёстой мессежүүд минь хангалттай хүрч байна. Богино хугацаанд бэлтгэсэн хэдий ч тавьсан зорилтдоо хүрч чадлаа.

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой хийсэн уулзалт амжилттай боллоо. Хэлж ярих, хөндөх бүх асуудлаа ярилаа. Хамгийн гол мессеж бол бид Оюутолгойгоо хөдөлгөлөө, удахгүй Тавантолгойгоо хөдөлгөнө. Араас нь Оюутолгой, Тавантолгойгоос гадна бусад том төслүүд, жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг зөвхөн уул уурхайн биш бусад салбарт ч хөдөлгөх зорилттой. Британийн Засгийн газар дэмжиж, хөрөнгө оруулагчдынхаа ард зогсооч гэсэн саналыг тавьсан. Энэ саналыг нааштайгаар хүлээж авлаа. Бидэнд хамтарч ажиллах бололцоо их байна. Америкт, Англид тэр, Монголыг сонирхох сонирхол огцом нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын хувьд боломж их байна. Өчигдөр л гэхэд Unic Credit хөрөнгө оруулалтын компанийнхан ирж уулзлаа. Тэд “Монголд бид лимит тавихгүй, танай үйлдвэрүүд Европын холбооны аль нэгэн улстай хамтарч ажиллахад санхүүжүүлэхэд бэлэн байна” гэсэн. Энчлэн том бололцоо гарч байна.

 

Британийн Гадаад хэрэг хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филиф Хэммонд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр, Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод нартай  уулзалт хийлээ. Тэд Их Британийн Засгийн газрын дэмжлэг гаргана гэдгээ илэрхийлж байна.

 

Бритиш гааз гэж дэлхийд алдартай компани нефьтийн хайгуул дээр орж ирж байна. “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоод нүүрсний уурхай барья гэж санал тавьж байна. Энэчлэн олон төсөл хэрэгжих боломж гарч байна.

 

Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээрээ 2017 он хүртэл сунгаж, манай Хөрөнгийн биржийг энэ том санхүүгийн төв рүү гаргахад хамтарч ажиллах гэрээгээ хийлээ. Монголын талаас орж байгаа бүх байгууллагуудаа нэгтгээд нэг цонхоор харилцаач гэдэг саналыг тэд тавьж байна. Ерөнхий сайдын хувьд энэ саналыг ажил хэрэг болгоно гэж амлалаа.

 

Лондонгийн “ЛЛойдс” байгууллагад очлоо. Энэ бол улс орны хэмжээний байгалийн гамшиг тохиолдох, зуд турхан болоход улсаар нь бизнесийг нь батлан даадаг санхүүгийн том институц. Энэ үйлчилгээг эх орондоо авъя, хамтарч ажиллая, туршлагаас нь суралцъя гэж ярилцсан. Тухайлбал, Япон цунамигийн эрсдэлээс гарахад ийм байгууллагад даатгуулсан байдаг тулдаа богино хугацаанд хохирлоо барагдуулаад гардаг. Непал, Гаити зэрэг улс газар хөдлөлтийн дараах хүнд байдлаасаа гарч чадахгүй байгаа нь санхүүгийн ийм системгүйд байгаа юм. Иймд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг, ган, зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолддог манай улсын хувьд “ЛЛойдс”-той хамтарч ажиллах шаардлага байна гэдэг нь харагдаж байна.

 

Айлчлалын туршид бизнесийн уулзалтууд олныг хийлээ. Монголоос ирсэн компаниуд маань Их Британийн компаниудтай олон төсөлд хамтрахаар боллоо гэж ярьж байгаа нь сайн хандлагыг илэрхийлж байна.

 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар  BBC, CBNC, Bloomberg, Reuters, Financial Times, New-York Times зэрэг дэлхийн мэдээллийн агентлагуудад ярилцлага өгч, Монголоо сурталчилж, бид бизнест эргэж ирлээ, Монгол улс нээлттэй боллоо. Монголд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сайхан боломж бий боллоо гэсэн мессежийг хүргэлээ.

 

Ерөнхий сайдын гадаад айлчлалуудын үр дүн энэ оны сүүлч, ирэх жилээс гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнгээс харагдана. Энэ нь манай улс эдийн засгийн хүндрэлээс гарах гол суурь болох ёстой юм. Орос, Америк, Английн зах зээлд эерэг мэдээллээ түгээнэ гэдэг бол манай улсын хувьд ач холбогдол ихтэй үйл явц юм.

 

MN25: Гадаад улс орнуудад өгөх, өгч буй мессежийн талаар та ярилаа. Дотооддоо өгөх ямар мессеж байна? Гаднын хэвлэлүүдэд өгсөн Тавантолгойтой холбоотой асуудлаас үүдсэн шүүмжлэлүүд Монголд таныг угтах нь?

 

-Ямар шүүмжлэл байхав дээ… Гаднаас орж байгаа энэ хөрөнгө оруулалт, хүчээ зөв ашиглая. Бидний гол зорилго бол эх орноо өндөр хөгжилтэй улс орон, зөв нийгэм болоосой гэж хүсч байна. Энэ том зургаа зөв харж чадвал явцуу эрх ашиг, жижиг улстөр, хэрүүл маргаан байх ёстой байрандаа очно. Монголд гадаадад маш том дэмжлэг, хөрөнгө оруулалт, хамтрах түнш байна гэдэг нь харагдаж байна. Одоо биднээс өөрсдөөс шалтгаална. Бид тогоон дотроо, тулга тойрсон улстөртэйгээ зууралдаад байвал Монголыг хамтарсангүй гээд алдах зүйл гаднынханд байхгүй.  Харин бид дотооддоо зөрчилцөөд байвал гадаадын хөрөнгө оруулалтаар дутна. Иймд Монгол Улсаа том зургаар харж,  том эрх ашгийн төлөө явах болно. Засгийн газар шийдвэрээ гаргаад хийх ёстой ажлуудаа хийгээд явна. Энэ бол Монгол улсын төлөө эрх ашиг юм.

 

MM: Ерөнхий сайд Та дараалсан гурван долоо хоногийн турш айлчлалтай ажиллалаа. ОХУ-ын Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт, дараа нь АНУ, өнөөдөр Их Британи дахь ажлын айлчлал өндөрлөж байна. Хөрөнгө оруулагчдын харилцаа өөрчлөгдөж байгаа нь тань ажиглагдаж байна уу? Тухайлбал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг энд болсон хөрөнгө оруулалтын уулзалтад оролцсон хүмүүс онцолж ярьж байна.

 

-Шууд харагдалгүй яахав.  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах виза олж авсан гэсэн үг. РиоТинтогийн удирдлагуудтай бизнес уулзалтын үеэр уулзсан. Хугацааны хувьд энэ оны хоёрдугаар улирал эхэлчихсэн ч энэ жил 300-400 ам.долларын хөрөнгө оруулж, ажлаа эхэлнэ гэдэг амлалт, үүргээ хоёр тал хийж байна. Ирэх жилээс 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт жил бүр хийх дүр зургаа хадгалаад явна.

 

Хоёрдугаарт уулзсан хүн болгон “Монгол улс том асуудлаа шийджээ, том төслүүдээ хөдөлгөх цаг нь иржээ” гэж байна. Монголыг сонирхож байгаа улс орон, компани аж ахуйн нэгж, хувь хүмүүс маш олон боллоо. Бидэнд боломж, хийх ажил их байна. Энэ олж авсан сайн мэдээ, үйл явцаа үргэлжлүүлээд Монголдоо хөрөнгө оруулалт татах, олон төслийн санхүүжилтийг босгож, хөрөнгө оруулагч компаниудыг Монголд оруулж ирэх нь бидний гол ажил. Бидэнд ийм боломж байна, хөрөнгө оруулагчид байна, мөнгө байна гэдэг нь энэ гурван айлчлалын үр дүнд  харагдлаа гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амжилт гагцхүү хувийн амбиц. Хэдхэн мөнгө хайгч авилгалчдыг үгүй хийх хэрэгтэй
2015-07-07
самандын жавхлан:
ерөнхий сайддаа амжилт эрч хүчтэй байгаарай
2015-07-06
самандын жавхлан:
ерөнхий сайддаа амжилт эрч хүчтэй байгаарай
2015-07-06
самандын жавхлан:
ерөнхий сайддаа амжилт эрч хүчтэй байгаарай
2015-07-06
irgen:
erunhii saiddaa ajliin undur amjilt hvsie ediin zasag ehneesee sergej bna shv
2015-07-06
irgen:
erunhii saiddaa ajliin undur amjilt hvsie ediin zasag ehneesee sergej bna shv
2015-07-06
irgen:
erunhii saiddaa ajliin undur amjilt hvsie ediin zasag ehneesee sergej bna shv
2015-07-06
лхамаа:
Өндөр сайдаа өрөвдөхийм. -ын хойноос хэлээ цуцтал хөөцөлдөж овоо хэдэн юм олоод иртэл өөдөөс нь засгийг чинь унагалаа гэх
2015-07-06
лхамаа:
Өндөр сайдаа өрөвдөхийм. -ын хойноос хэлээ цуцтал хөөцөлдөж овоо хэдэн юм олоод иртэл өөдөөс нь засгийг чинь унагалаа гэх
2015-07-06
лхамаа:
Өндөр сайдаа өрөвдөхийм. -ын хойноос хэлээ цуцтал хөөцөлдөж овоо хэдэн юм олоод иртэл өөдөөс нь засгийг чинь унагалаа гэх
2015-07-06