Наадмын тасалбарын төлөө хонож дугаарлаж байна
2015-07-06

 

Соёлын төв өргөө. Өглөөний 09 цаг 33 минут

Үндэсний Их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөө болон Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэллээ.

 

Тасалбарын үнийн тухайд зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар нь 12 000 төгрөг байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм байна.

 

Харин наадам үзэх багц тасалбар буюу энэ сарын 11,12-ний өдрүүдэд наадмын нээлт болон, бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамааран 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй аж.

 

Тэгвэл яг одоо Соёлын төв өргөөний гадна наадмын нээлтийн тасалбар авах гэсэн 150 гаруй иргэд дугаарлаж байна. Тэднээс хэр хугацаанд дугаарлаж, хэдэн тасалбар худалдан авдагыг тодрууллаа.

 

 

Г.Түмэндэлгэр: Жилийн жилд нэг иймэрхүү асуудалтай тулгарах юм

 

 

-Наадмын тасалбар авахын тулд хэзээнээс ирж, дугаарлаж байгаа вэ?

 

-Наадмын тасалбарыг авахын тулд нийтдээ 48 цаг дугаарлаж байна. Хэцүү байна шүү дээ. Миний хувьд жуулчны хэдэн компанитай. Наадмын үеэр хэдэн жуулчин ирдэг. Тэднийг наадмын нээлт, бөх, морь сур үзүүлчихмээр байдаг. Гэвч манайхны хүнд сурталаас болоод жуулчдад үзүүлэх үзвэрийн тасалбарыг хоёр өдөр дамнан дугаарлаж авах гэж байна. Дугаарлах үнэндээ хүндрэлтэй байна.

 

 

-Жуулчдад зориулсан тасалбарыг өнгөрсөн зургаадугаар сараас онлайнаар борлуулсан шүү дээ. Тэндээс захиалах боломж байгаагүй юм уу?

 

-Тэндээс захиалаад авч болж байгаа. Гэвч хувиараа 40-50 хүн Монголд урьсан байдаг. Тэднээс таван цаас салгахын тулд, хол газраас авчирч байна шүү дээ. Онлайн билет 25 ам.доллараар зарагдаж байна лээ. Энэ нь монгол мөнгөөр бараг 50 мянган төгрөг биз дээ. 50 мянган төгрөгөөр наадмын билет авах нь санхүүгийн хувьд надад хүндрэлтэй байна. Жилийн жилд нэг иймэрхүү асуудалтай тулгарах юм.

 

 

-Таны хувьд яг хэдэн тасалбар авахаар төлөвлөж байгаа вэ?

 

-Миний хувьд 12 тасалбар авъя гэсэн бодолтой байна. Гэвч касс нь нэг хүнд хэдэн тасалбар гэж дөвчигнөх юм бүү мэд. Нэг ёсондоо 12 хон тасалбарын төлөө 48 цаг дугаарлаж байна.

 

 

-Жилийн жилд энд тасалбарын шагчид олноороо дугаарласан байдаг. Таны хувьд хэрэглэхгүй үлдсэн тасалбараа шагладаг уу?

 

-Би тийм үйлдэл хийхгүй л дээ.

 

 

Ж.Сарантуяа: Бид хонины хашаанд хоригдсон байдалтай байна

 

Соёлын төв өргөө. Өглөөний 09 цаг 05 минут.

 

 

-Та хэдэн цаг дугаарлаж байна вэ?

 

-Би хоёр өдөр дугаарлаж байна. Ер нь бол их хүндрэлтэй байна шдээ. Одоогийн байдлаар тасалбараа тарааж эхлээгүй байна. Иргэдийг ингэж хүндрүүлэхгүйн тулд албаны хүмүүс эртэн ирээд кассаа нээх хэрэгтэй шүү дээ. Яг одоогийн байдлаар бид хонины хашаанд хоригдсон байдалтай байна. Бид нар ард түмэндээ наадмын нээлтийг нь үзүүлэхийн тулд олон өдөр дугаарлаж байна. Хоёр өдрийн дотор энд хэрүүл маргаан, зодоон цохион гээд юм юм л боллоо.

 

 

-Бие засахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

 

-Бие засах газар байхгүй. Бид нар энэ Сүхбаатар хэвлэх үйлдвэр /хуучнаар/ -лүү бүгд орж бие засаж байна.

 

 

-Таны хувьд хэдэн тасалбар авах гэж байгаа вэ?

 

-Бид нар гэр бүлийн зориулалттай л авна шүү дээ. Нийт хэдэн билет өгнө гэхийн түүнийг нь авна.

 

 

-Та өмнөх жил авч байсан уу?

-Үгүй. Анх удаа авах гэж байна.

 

 

Баяр наадмаар нийтдээ 13000 ширхэг багц билет зарагддаг гэнэ. Багц гэдэг нь наадмын нээлт, нээлт дууссанаас хойш 11-ийг дуусталх, наадмын хоёр дахь өдөр гэсэн 3 хос байдаг аж. 13000 багц билетийн 3000 багцийг нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудад өгдөг  гэнэ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
би аав ээжтэйгээ наадам ганц удаа ч болов шагийн биш үнээр нь аваад үзье гэж бодоод бөхийн өргөөний гадаа өглөө 7 цагт очиж зогслоо. 500 гаран хүн л байсан. 12 цагаас билет зарагдаж эхлээд 1 15 гээд билет дууссан гэдэг байгаа. эхний 100 хүн авсан юм уу үгүй юм уу мэдэхгүй. Жирийн ард иргэд үнээр нь наадам үзэж болохоо больсон юм байна л даа. бүтэн 7 цаг гадаа халуун наранд зогсоочихоод билет дууссан гэх юм. ёстой солиормоор.
2015-07-06
s:
bugd damchid
2015-07-06
damchin:
harah tsarainii damchid l bndag
2015-07-06
123:
Шагчид л ингэж оочерлож байгаа шдээ. Зүгээр наадам үзэх гэж байгаа хүмүүс юу гэж 48 цаг ингэж зогсож байхав, олдохгүй бол үзэхгүй олдвол үзнэ л гэж боддог болохоос ингэж үхэн хатан зогсоно гэж байхгүй. Бүгд шагчид
2015-07-06
kkk:
dotood gadaad gej biletee yalgalgui shuud bvgdiig n online aar l zahialdag bolgomoor iym amarshdee.
2015-07-06
Зочин:
7 сарын 6-наас зарна гээд байхад албатай юм шиг 2 өдрийн өмнө очерлодог нь юу вэ.
2015-07-06
Зочин:
ene araich dendnee jil bvr l iim bhiin arai zohion baiguulalttai hiij boldgvin bhdaa haluun narand ingej zogsono gedeg hetsvvshdeee
2015-07-06
sheng:
Bilet shaglagchid l bna sh dee
2015-07-06