Эвлэрлийг цуцлуулсан эрх ашгийн зөрчилдөөн
2015-07-06

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд МАН, АН-ын хамтын ажиллагаа зургаахан сарын “нас”-тай байж. Зурхайн зураг төлөгт бууснаар бус цаг тооллоор тооцоход ч хамтын ажиллагааны гэрээний цаад хугацаа нь нэг жил байсныг хэн бүхэн мэднэ. Гэвч ганцхан жил гэдэг ч хэл эв эеэ ололцохгүй тэрсэлдсэн эрхмүүдэд хоног хугацаа нь явж өгдөггүй урт байдаг бололтой. Энэ хоёр нам түүхэндээ хоёр ч парламентын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газарт эвлэлдэж, бас салж байсан. Гэхдээ хамтын ажиллагаа нь энэ удаагийнх шиг жил хүрэхгүйн хугацаатай байгаагүй.

 

 

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-тай байгуулсан гэрээг цуцлах үндэслэлдээ “МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60 хувийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа Төрийн албан хаагчдыг халах ажлаар солилоо. Тэд 6 сарын хугацаанд ийм л ажил хийлээ. Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна” хэмээжээ.  

 

Дээрх үндэслэлээр МАН-ыг Засгийн газарт урьж, 6 сайдын албан тушаал өгч “амыг нь үд”-ээд ажлаа явуулах гэсэн АН-ын санаархал талаар болсон бололтой. МАН сөрөг хүчин байхдаа эрх баригчдыг ажил хийлгэхгүй саад болоод байж. Гэтэл дараагийн үндэслэлдээ “МАН-тай хамтарснаас бүтээн байгуулалтын томоохон ажлууд бүр ч урагшлахгүй байна” гэсэн нь утга авцалдаагүй, логикгүй болчихсон мэт.

 

Цаашлаад “МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй” хэмээн МАН эрх барьж байх үеийн 12 жилийн мөчлөгийг хамруулан шүүмжилжээ. МАН эрх барьж байсан 3 парламентын үеийн хоёрт нь буюу 8 жилд нь АН-тай хамтарч Засаг барьж байсныг бас санахад илүүдэхгүй биз. 

 

Ийнхүү “Өөх ч биш булчирхай ч биш байснаас АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзэж байна” гэжээ.

 

Ер нь энэ парламентаар сонгогчид АН-ыг сонгосон. Сонгогчид 12 жилийн дараа АН-д итгэл хүлээлгэж, парламентад олон суудал олгосон. Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар АН-ын мэдэлд байгаа. Үүнийг насанд хүрсэн иргэн бүхэн мэднэ. Тиймээс ч парламент дахь бусад улс төрийн хүчинтэй хамтарсан, хамтраагүй хариуцлагыг зөвхөн АН-тай тооцох нь тодорхой.

 

Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн дээрх үндэслэлд МАН гэрээний ямар заалтыг зөрчсөн талаар нэг үг өгүүлбэр байхгүй нь хачирхалтай. “Итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээнд тусгасан заалтыг зөрчвөл гэрээг цуцлах улс төрийн тохироонд хүрснээс бус 12 жилийн гомдол тунирхлаа эргэн санаж, гэрээг цуцлана гэж тохиролцоогүй баймаар.

 

МАН-ын бүлгийн зүгээс хамтын ажиллагааны гэрээг зөрчөөгүй, харин ч Засгийн газрыг дэмжиж, санал зөвлөгөөгөө өгч ирснээ мэдэгдсэн. Хэрвээ гэрээнд тусгасан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Н.Батбаяр, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг Р.Бурмаа, Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг С.Баярцогт нар ахалж байгаа. Хэрвээ гэрээнд тусгагдсан эдгээр хууль, тогтоолын төслийн явц хангалтгүй гэж дүгнэгдсэн бол ажлын хэсэг ахалж байгаа АН-ын бүлгийн гишүүдэд хамааралтай. Тиймээс ч өөрсдийнхөө гишүүдтэй хариуцлага тооц” гэдгийг албан бичгээр дамжуулан уламжилсан. Тэр дундаа “Тавантолгой”-н гэрээний төсөл УИХ-аар хэлэлцэгдээгүй,  Гацууртын ордыг ашиглах төсөл дэмжигдээгүй буцсан нь АН-ын дотоод зөрчилдөөнөөс үүдэлтэйг ах намынхан онцлон сануулсан. Дотоод зөрчлөө зохицуулчихаад асуудлаа ярь гэж үг шөргөсөн байна лээ.

 

Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн, шинэ сонгуулийн эхний жил дөнгөж гаруут тухайн үеийн сөрөг хүчин АН хамтарсан Засгийн газраас өрх тусгаарлаж, МАН-д хариуцлагын ачааг үүрүүлж байлаа. Тэр үед АН тухайн үеийн эрх баригч хүчин МАН-ыг хөөгөөгүй байхад засгаас гарсан нь өнөөдрийн олон суудалд хүргэсэн улс төрийн тоглолт байсныг хэн бүхэн мэднэ. Харин АН-тай хамтрах хүсэлт тавин нэгдэн ажиллаад буурин дээрээ ганцаар торойж хариуцлагын ачааг үүрч, сонгогчдоосоо цөөнх оноо хүртэж, цаашлаад шинэ парламентад эрх баригчдад үл тоогдож,  гурван жил шахам сөрөг хүчин явж ирсэн МАН-ын шарх өнөө ч аниагүй байлаа. Тиймээс ч шинэ Засгийн газарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хамтрах хүсэлт тавихад тунирхан гэдийсээр хүлээж авсан. Хэрвээ 2012 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулахад л МАН-ыг эрх баригчид урьчихсан бол өнөөдрийнх шиг өөд уруугүй баалуулаад байхааргүй байсан. Тэд хамтрах хүсэлт гарган хадаг барин ирэхэд яаран гардаж авах байсан биз.

 

МАН, АН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” гэхээсээ тэртээ 2012 оноос хойш талцсан хоёр улс төрийн хүчний хувьд Эвлэрлийн гэрээ байгуулсан гэхээр. Ер нь улс төрийн цаг хугацааны хувьд харилцан итгэлцэж, гар барилцаад байх үе биш байлаа. Засгаас гарсан МАН шүүмжлэлээ үргэлжлүүлсээр ирэх сонгуульд ханцуй шамлан орох бол АН-д сайдыг томилох гэж дотооддоо дажин өрнөөд эхэллээ.

 

МАН-ын зургаан сайдыг огцруулснаар Шадар сайдын албан тушаалыг хасч, салбарын таван сайдын томилгооны асуудал яригдаж байна. АН дахь фракц бүлэглэлийн зөрчил ч сайдын томилгоон дээр улам эрчимжиж байгаа дуулдана лээ. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах хүсэлтэй зарим гишүүн ч гарын үсэг цуглуулахаар МАН руу дэгдэх байх. Шийдлийн Засгийн газрын тэргүүний хувь заяа МАН-ын гарт байна. Нэгэн цагт хадаг барин гуйж хамтарч байсан түүнийг МАН унасан ч хамт унана гэж түлхэх үү. Ч.Сайханбилэгийг хэнтэй ч хэл үгээ ололцож, хамтарч чаддаг улстөрчийн сайн чанар бий. Гэхдээ үүнийг энэ нь ах намын Удирдах зөвлөлийн шийдвэрээс шалтгаалах асуудал. Ер нь улс төрд эрх ашиг, тохироо гэж байхаас хүн чанар үгүй.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
sanaa:
AN anhnaasaa MAN ta hamtarsan ni buruu bsan.Gehdee AN gart barigdaj nudend uzegdeheer olon zuil hiusen shd..MAN yu hiisen bilee,halsmjaar baagan mongo raraaj toriin sang hoosolson bizd
2015-07-07
zochin:
AN guulzuuruudiig demjij irsendee oi gutaj bn.unen butehgui garuud um daa
2015-07-07
Irgen:
Man bol tavan tolgoig gsntsaaraa ezemshih gej baisan. AN uuniig boliullaa. Uund horsood baigaa um uu
2015-07-06
Зочин:
Энэ бол жинхэнэ улс төрийн завхрал, сүйрэл, албан тушаалын төлөөх АН дах бүлэглэлүүдийн тэмцэл гэж дүгнэж байна. Тэгэхээр бид ямар хүмүүст төрийн жолоог атгуулснаа ойлгож АН-ыг дахин сонгохгүй бх нь зөв гэж үзлээ.
2015-07-06
Зочин:
ARDCHILSAN NAM AMI TABIJ BAIGAAGAA ARD TUMENDEE HARUULJ OGCH BAINDAA ARDCHILSAN NAM ULS TORIIN TABTSANGAAS BUREN ARCHIGDAJ BAIGAAGAA MEDEED SAIHABILEG EH ORNOO BARTSAALAN ABCH IRSEN MONGIIG HEL AMGUI HUBAAJ ABAAD ZUGTAH GEJ HAMTRACH BAIGAA ZASGAAS GARGAH SANAAGAA IL BOLGOJ BAIGAAG ARD TUMEN HARAAD SUUJ BAINA OSHOO YUU YUU GEJ GALZUURAH BOLOO
2015-07-06
tseegii:
Unen shgee.zasgaaraa.ulsaaraa.ard tumneeree togloj duuslaa.ungun deeree maniig huuj bgaa haragdawch ajil hiigeed bgaa saikhanbileriigee zailuulah arga shdee.ard mumen teneg bish gedgee 2016ond haruulah baih shuu
2015-07-06
an ugaasaa butehgui eee:
AN ugaasaa butehgui garuud shuu dee.
2015-07-06