Диана гүнжийг загалмайлав
2015-07-06

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар өнгөрсөн тавдугаар сарын 4-нд охинтой болсон билээ. Ханхүү охиноо Шарлотта Элизабет Диана хэмээн нэрлэсэн юм. Хатан хаан II Элизабетийн гэр бүл өчигдөр бяцхан гүнжийг загалмайлсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Загалмайлах ёслолд Хатан хаан II Элизабет, ханхүү Чарльез, гүнж Камила болон гүнж Кейтийн аав Майкл Миддлтон, дүү Пиппа Миддлтон нар оролцжээ. Ёслолын ажиллагааг шууд дамжуулсан бөгөөд загалмайлах ёслол болсон сүмийн ойролцоо 4000 гаруй хүн цугларчээ.

 

Өнгөрсөн 2013 оны есдүгээр сард ханхүү Жорж Александр Луиг загалмайлсан юм. Ханхүүг загалмайлсан Нортфолк дахь Гэгээн Мария Магдаленагийн сүмд гүнжийг мөн загалмайлсан байна. Уг сүмд 1961 онд ханхүү Уильямын ээж Диана гүнжийг загалмайлж байсан хэмээн “www.telegraph.co.uk” мэдээлэв.

 

 

1984 онд ханхүү Харриг загалмайлах ёслолд Уильям оролцохдоо цагаан цамц, улаан шорт өмсч байжээ. Өчигдөр болсон загалмайлах ёслолд ханхүү Жорж, аав шигээ цагаан цамц, улаан шорт өмсч, дүүгийнхээ загалмайлах ёслолд оролцсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин