”Гоё 2015” сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
2015-07-06

Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Спортын мастер, дасгалжуулагч багш Л.Аюурзана агсаны нэрэмжит 2015 оны өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатар хотноо Спортын төв ордон, ШУТИС-ийн спорт заалуудад 6-р сарын -29-нөөс 7-р сарын 5-ны өдрүүдэд 7 хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө.

 

"Витафит" компанийн ивээн тэтгэсэн "ГОЁ УАШТ" нь 14-16 нас 17-18 насны ангилалаар явагдаж 21 орон нутгийн, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан  64 багийн 750 гаруй тамирчид, багш дасгалжуулагчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

 

 

Тэмцээний дүнг танилцуулбал:

 

14-16 насны ангилалд:

 

Хөвгүүдийн багаас:

 

1-р байр: Нийт 8 тоглолт хийж 7 хожил 1 ялагдалтайгаар О.Буянтогтох дасгалжуулагчтай Э.Саруул-Эрдэнэ ахлагчтай Дундговь баг

2-р байр: Нийт 8 тоглолт хийж 6 хожил 2 ялагдалтайгаар Л.Цогоо дасгалжуулагчтай С.Мөрөн ахлагчтай Дорнод баг

3-р байр: Нийт 8 тоглолт хийж 7 хожил, 1 ялагдалтайгаар Н.Наранбаатар дасгалжуулагчтай Г.Ган-Эрдэнэ ахлагчтай Орхон баг

 

Охидын багаас:

 

1-р байр: Нийт 8 тоглолт хийж 7 хожил,1 ялагдалтайгаар Б.Баттогтох дасгалжуулагчтай Г.Эрдэнэбилэг ахлагчтай Говьсүмбэр баг

2-р байр: Нийт 7 тоглолт хийж 6 хожил, 1 ялагдалтайгаар С.Батсүрэн дасгалжуулагчтай Б.Ганзаяа ахлагчтай Баянхонгор баг

3-р байр: Нийт 8 тоглолт хийж 5 хожил 3 ялагдалтайгаар Д.Гүржав дасгалжуулагчтай  Б.Цолмон ахлагчтай  Дархан баг

 

17-18 насны ангилалд:

 

Охидын багаас

 

1-р байр: Нийт 8 тоглолт хийж 7 хожил  1 ялагдалтайгаар Л.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Б.Хонгорзул ахлагчтай  Орхон

2-р байр: Нийт тоглолт 7 хийж 5 хожил 2 ялагдалтайгаар Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай Н.Хэрлэнцэцэг ахлагчтай Багануур баг

3-р байр: Нийт 7 тоглолт хийж 6 хожил, 1 ялагдалтайгаар Д.Гүржав дасгалжуулагчтай Б.Солонго ахлагчтай Дархан баг

Хөвгүүдийн багаас:

 

1-р байр: Нийт 7 тоглолт хийж 6 хожил 1ялагдалтайгаар Д.Лхагва дасгалжуулагчтай М.Даваа. ахлагчтай СХД баг

2-р байр: Нийт 8 тоглолт хийж 7 хожил 1 ялагдалтайгаар М.Жүгдэрнамжил дасгалжуулагчтай Д.Үнэнбат ахлагчтай Баянзүрх баг    

3-р байр: Нийт 8 тоглолт хийж 6 хожил 2 ялагдалтайгаар Д.Гүржав дасгалжуулагчтай Т.Цогбадрах ахлагчтай Дархан багууд эхний байруудад шалгарч өсвөр үе,идэрчүүдийн улсын аваргын алт,мөнгө,хүрэл медаль,өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнагдлаа.

Улсын аваргын тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж тусгай шагналаар шагналаа.

 

Шилдэг  тоглогчоор:

 

14-16 нас охидоос          №4  Насанбатын Ганпүрэв                   Говьсүмбэр

14-16 нас хөвгүүдээс      №5 Энхбаатарын Саруул-Эрдэнэ      Дундговь

17-18 нас охидоос           №8 Даш-Очирын Цэндмаа                  Дархан

17-18 нас хөвгүүдээс      №14 Шийтэрийн Жамц             СХД

17-18 насны ангилалд охид,хөвгүүдийн эхний 8 баг Хүүхдийн спортын Y их наадамд оролцох эрх авах сонгон шалгаруулалтын тэмцээн болсноороо онцлог юм. Хүүхдийн спортын их наадамд дараах  багууд оролцохоор шалгарсан байна.

Охидын багаас                                                      Хөвгүүдийн багаас

Орхон                                                                       1. Сонгинохайрхан дүүрэг

Багануур                                                                  2. Баянзүрх дүүрэг

Дархан                                                                      3. Дархан

Булган                                                                      4. Багануур

Дорнод                                                                    5. Хан-Уул дүүрэг

Сүхбаатар дүүрэг                                                 6. Булган

Баянзүрх дүүрэг                                                   7. Баянгол дүүрэг

Налайх                                                                      8.Завхан

 

Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны дэргэдэх Өсвөр үеийн улсын шигшээ багийн Сити клубын баг тамирид Дундговь, Ховд, Чингэлтэй дүүрэг, Орхон, Баянхонгор, Дархан, Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн баг тамиридтай нөхөрсөг уулзалт тоглолтыг хийж харилцан туршлага солилцсон ач холбогдолтой тоглолт боллоо.

 

Тэмцээний нээлт болон хаалтын ажиллагаанд Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамир, ЭМС-ын яамны Нийтийн биеийн  тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн,Хүүхдийн спортын Y их наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэсүрэн, МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд,ахмад тамирчид, Л.Аюурзана агсаны гэр бүлийнхэн оролцлоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин