Кастро дүүгээ буруутгав
2015-07-06

 

Кубын удирдагч асан Фидель Кастро өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзаж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд дүү Раул Кастрог АНУ-тай хэтэрхий ойр нөхөрлөж байна хэмээн буруутгажээ. Тэрбээр сарын дараа анх удаагаа олны өмнө гарч байгаа юм.

 

Фидель Кастро “АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх нь эрдсэлтэй. Тун удахгүй АНУ-ын элчин Гаванад нээгдэж, олон зуун америкчууд, Кубад ирнэ. Раул Кастро ямар шалтгаанаар АНУ-тай ойр нөхөрлөж буйг ойлгохгүй байна. Гэхдээ Раул дайсан, найзаа ялгахгүй байна” гэж хэлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад төрийн айлчлал хийх хүсэлтэй байгаа билээ. Раул Кастро энэхүү саналыг хүлээн авч Обама, Кубад ирсэн ч            Фидель Кастро уулзахгүй гэсэн байна. Тэрбээр Обамагийн худлаа яриаг сонсохыг хүсэхгүй байна” гэжээ.

 

 

 Өнгөрсөн долоо хоногт АНУ, Кубын удирдагчид харилцан элчин сайдын яамаа байгуулахаар мэдэгдсэн билээ. Ийнхүү хагас зуун жилийн дараа Вашингтон, Гаванад хоёр улсын элчин сайдын яам байршихаар болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
зөнсөн өвгөн
2015-07-09