Рэжжи Жексон 5 жилийн 80 саяын гэрээг Пистонстой байгуулав
2015-07-06

Багаас хамааралтай чөлөөт агент Рэжжи Жексон таван жилийн 80 сая долларын гэрээг Детройт Пистонс багтай байгуулсан болохыг эх сурвалж мэдээллээ.

 

Пистонсын үйл ажиллагааны ерөнхийлөгч болон дасгалжуулагч Стэн Ван Ганди Жексоныг багийнхаа гол тоглогч болгон үлдээхийг хүсч байсан юм. Тиймээс ч жилийн 16 сая долларын гэрээг өгсөн байна. Гэрээнд ямар нэгэн тоглогчийн сунгалт байхгүй гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Ван Ганди болон ерөнхий менежер Жефф Боуэр нар Жексоны төлөөлгч Аарон Минзтэй гэрээг эцэслэхээр сүүлийн 48 цагийн турш Орландогийн зуны лиг дээр ажилласан гэнэ. Жексон ч чөлөөт агент болсноосоо хойш бусад багуудтай уулзалгүй, зөвхөн Детройттой хийх гэрээнд дээрээ ажиллаж байжээ.

 

10-р сард Оклахома Сити Тандер баг түүнд дөрвөн жилийн 48 сая долларын гэрээг санал болгоход татгалзаж байсан тухай эх сурвалж мөн мэдээлсэн байна. Бүх одод тоглогч Расселл Уэстбрүүкийн сэлгээ болж талбайд гардаг байсан  Жексон хоёрдугаар сард Пистонсд солигдож ирсэн билээ.

 

Детройтод ирснээсээ хойш 27 тоглолтонд 17.6 оноо 9.2 дамжуулалт 4.7 самбарыг дунджилж байсан Жексоны гэрээ залуу холбон тоглогчид дундаас хамгийн өндөр үнэтэй нь болж байна.

 

эх сурвалж: 

 

 

Shuud.mn
Сонин хачин