Д.Сумъяа алтан медалийн төлөө барилдана

Дэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжилж байна. Дөнгөж сая 57кг-ийн жинд Мастерсын хошой аварга Доржсүрэнгийн Сумъяа Японы бөхийг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр Солонгос, АНУ, Франц, Японы жүдочдыг ялж, медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болсон Чингис Хаан Гран При тэмцээний 57 кг-д аваргалж, алтан медалийн эзэн болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ