Наадмаар 500 сонсогч дайчлагдана
2015-07-06

Гэрэл зургийн MPA.mnҮндэсний их баяр наадмын хэв журмын салбар хороо гурван удаа хуралдаж, зохион байгуулалтын ажлаа ярилцжээ.

 

Хуралдаанаар энэ жилийн баяр наадмын хамгаалалтад 6100 албан хаагчдыг томилон ажиллуулахаар болжээ.

 

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 2600, Хүй долоо худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 3000, Хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч зэрэг нийт 57 байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн наадмын үеэр 450 автомашин, 30 мотоциклиор үүрэг гүйцэтгэх аж. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин