Хубилай хааны хөрөг бүхий мөнгөн зоос гаргажээ
2015-07-06

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Монгол банк, Монголын зоос судлаачдын холбоо хамтран Хубилай хааны хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг захиалан хийлгэжээ.

 

Мөнгөн зоосыг олон нийтэд сонирхуулах нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Арт  хаус төвд боллоо. Энэхүү зоос нь 38.61 мм-ийн диаметртэй, 925-ын  сорьцтой, 25 гр-ын цул мөнгөн аж. Тус зоосыг Их хааны хөрөг учир 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гаргасан байна. 

 

Ийнхүү мөнгөн зоос хэвлүүлсэн нь дэлхий дахинд Их хаадаа цувралаар таниулах, эх түүхээ сурталчлах зорилготой аж. Монгол банкнаас цаашид бүх хаадынхаа хөрөг бүхий зоосыг цувралаар гаргахаар төлөвлөсөн юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yamr huurhun zaluu we
2015-07-06