Бөхөд зориулсан хамгийн өндөр хөшөөг Сэргэлэнд босголоо
2015-07-06

Даншигийн аварга Омбойн Дугарын төрсөн нутагт түүний гэрэлт хөшөөг 2009 онд Сэргэлэн сумын Засаг даргын санаачилгаар байгуулж байсан юм. Тэгвэл энэ жил тус сумын үндэсний бөхийн холбооны холбооны санаачилгаар Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хөшөөг Сэргэлэнд босгожээ.

 

Хөшөө 4.5 метр, суурьтайгаа 6.5 метр өндөр бөгөөд Дугар аварга дэвж буй дүрслэлтэй аж. Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэд 2009 онд Гэрэлт хөшөөг нь босгосноос хойш нутгийн залуус аймаг сумандаа амжилттай барилдаж, сүүлийн жилүүдэд аймгийн цолыг алгасгалгүй авч байгаань бөхийн удам сэргэж байна хэмээн бэлэгшээж буй аж. Хөшөөг нутгийн иргэдийн хандив тусламжаар босгожээ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
баяр хүргэе. маш том бүтээн байгуулалт байна. хэхэхэ
2019-04-25
zochin:
Yamarch bieiin haritsaagui mash taaruuhan hoshoontsor bnadaa. Arai l denduu omnoos ni ichmeer sug bnashdee.
2015-07-07