Ирэх сараас усны үнэ нэмэгдэнэ
2015-07-06

Ирэх сараас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд усны үнийг нэмэхээр болжээ. 

 

Тодруулбал, тус аймгийн  “Гүний-Ус” компани Даланзадгад хотын хүн амыг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг эрхэлдэг юм байна. Тэгвэл саяхан тус компаний удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар энэ 7-аар сарын нэгнээс усны үнийг нэмэх шийдвэр гаргажээ.

 

Усны үнэ 16,7-80 хувиар нэмэгдэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүд 1 литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг байсан бол 2 төгрөгөөр худалдан авах аж.

 

Усны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлахдаа дэлгүүрийн лангуун дээр борлуулагдаж буй 0,33 литрийн савлагаатай усыг иргэд 350 төгрөгөөр худалдан авдаг бол ус түгээх цэг буюу крантаар иргэдэд очиж байгаа ус 1 литр нь нэг төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь усны үнэ цэнэ алдагдах нөхцөл болж, иргэд усыг хямдхан учраас хайр гамгүй хэрэглэж байна хэмээн үзжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баас Үнэн ажлаа олигтой хийж баасаа сайн цэвэрлээч,наад үнэр чинь хэцүү байна
2015-07-07
zocnin:
us bol mongolulsiin baylag mongoliin ard tymnii baylagiig kompaniyd olborlodog hereer luiwar hiij bna .
2015-07-07
zochin:
gadnii kompanuudaasaa tatvaraa avsan deeree
2015-07-07
malchin:
usni uniig nemeed yadarsan ail urhuudee ulam l tuilfuilj b
2015-07-06
zocnin:
us bol mongolulsiin baylag mongoliin ard tymnii baylagiig kompaniyd olborlodog hereer luiwar hiij bna .