Дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийнэ
2015-07-07

10:00 цагт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурал болно.


10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ.


11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.
 


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Монголчуудын татвар зээлийн мөнгөөр гадаадын аж үйлдвэрийн салбарыг дэмждэг дарга нарын булхайтай үйлдлийн талаар зарим холбоод, ХХК-ууд мэдээлэл хийнэ.


11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа гажуудлын талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт Хуульчдын танхимд /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3-р давхарт/ 2015 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Тус хэвлэлийн бага хурлаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, бүртгэл, шалгалтын товын талаар мэдээлэл өгөхөөс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө.


12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Налайхад амиа алдсан иргэний ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын албан хаагчдын зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэдээлнэ.


14:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бид ер нь яаасан толгойтой улс вэ Автобус үнэгүй үйлчилнэ гэээд дайрах юм Ашиг олохоо больё гэж бодьё Ажиллаж байгаа жолооч хэрэглэж байгаа шатахууны мөнгөө яаах гэж байна.Битгий ингэж худлаа юм хийж бай Ингээд байхаар наад улс чинь яааж өөдтэй байх юм Нэг удаа улс тунхагласны баяраар Музей үнэгүй гэчихвээ Очсон чинь олигтой гэсэн үзмэрээ хулгайд алдахаас айгаад далд хийчихэж. Үлдсэн хэдээ хараад хэдэн ажилчид нь цэвэрлэгчээсээ эхлээд хөмсөгөө зангидаад зогсчихож үзэх юм ч байхгүй бөөн хүн шороо тоос.... 300 төгрөгөөр зорчиход наадамын талбай тойроод хуушуур идэж чадахгүй хүн Монголд байхгүй Битгий ингээд бай нэж би хэд хэллээ аан
2015-07-07