ХҮН-ынхан УИХ-ын гишүүн Н.Батбаяртай уулзлаа
2015-07-07

 

Хөдөлмөрийн Үндсэний Намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн Н.Батбаяртай уулзлаа.Өнгөрсөн  зургаадугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмнээр хэлэлцүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулж байсан юм.

 

Энэхүү цуглааныхаа үеэр УИХ-д хандаж шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагыг хүргүүлэх үндэслэлээ  “1992 оны Үндсэн хууль бол манай Эх орны тусгаар тогтнол, ардчилал, төрт ёсны баталгаа мөн. Энэ хуулийг батлахад тухайн үеийн сонгуулийн насны 1 сая 200 мянган хүнээс 900 мянга гаруй нь оролцож хэлэлцсэн нь Монголын түүхэнд урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй үндэсний зөвшилцөл юм. Нам, улс төрчдийн дур зоргоор авирлалт, бусармаг явдлыг хязгаарлахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөхөөр өнөөдөр хэдхэн улстөрчид, бүлэглэлүүд хуйвалдан нэгдэж, төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй нь ард түмний итгэлийг нэгэнт алдсан эдгээр хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлийг өргөжүүлэх, цаашид хэвээр хадгалах зорилгоор хуйвалдаж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна.

 

2000 онд Үндсэн хуулийн цэцээр хориг тавьсан төслийг хүчээр баталж, Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтөөс бид хангалттай сургамж авсан.Сэм хуйвалдаж, ард түмнийг үл ойшоосон энэхүү явдлын хор уршгийг бүх монголчуудаараа үүрсэн.Бидний асуудал хуулинд биш, хуулийг дагаж мөрдөхгүйд байгаа.Эрх мэдэл булаацалдаж, хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьдаг улс төрчид байгаа цагт хууль мөрдөгдөхгүй, нийт монголчуудын эрх ашиг хамгаалагдахгүй.Иймийн тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулж, зөвшилцөлд хүрсний үндсэн дээр хийхийг Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс хууль тогтоогчдод хандан шаардаж байна” хэмээн тайлбарлаж байсан юм.

 

Харин өнөөдрийн уулзалтын үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, уг хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. 

 

Мөн Хөдөлмөрийн Үндэсний Намынхан УИХ-ын гишүүн Н.Батбаярд Үндсэн хуулиар мэргэшсэн хуульчдын багийг судалгаа шинжилгээ хийх төслийг ард түмнээр хэлэлцүүлэх явцад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах санал тавьсныг УИХ-ын гишүүн Н.Батбаяр хүлээн авлаа.

 

Түүнчлэн уулзалтын үеэр Хөдөлмөрийн Үндэсний Нам нь асуудлыг зөвхөн шүүмжлэх эсэргүүцэх талаас хандаагүй, аль болох ажил хэрэгчээр хандаж хамтарч ажиллах бодлогыг баримтлана, харин цөөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлэн, дордуулсан  долоон заалт шиг өөрчлөлтийг олон нийтийн санаа бодлыг тусгалгүйгээр хийх гэж оролдвол эсэргүүцэх болно гэдгээ хурлын үеэр мэдэгдэж байв.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Зочин:
Ард иргэдээр хууль батлуулах гээ юу ямар ззз санал авах хэрэгтэй биздэ
2015-07-31
Зочин:
Дахиад жагсаач
2015-07-31
Зочин:
Урд нь үндсэн хуулиа засаж байна гээд бүүр дордуулчихсан шүү дэ.
2015-07-31
Зочин:
Hun nam olon gishuudtei bolj doriwtoi zuils iluu oloniig hiih heregtei shuu demjih bolnoo
2015-07-31
Зочин:
Балиар нөхдүүд өөрсөддөө тааруулаад үндсэн хуулиар тоглочих гээд айн тий ю байхгүй шүү нөхдүүдээ!!!
2015-07-31
Зочин:
Тууштай дэмжинэ шүү залуусаа зоригтой зорилготой байгаарай
2015-07-31
Зочин:
Gol ni tuushtai temtseh heregtei shuu amjil khusey huuhduudee
2015-07-31
Зочин:
Үндсэн хууль бол дурын хүний хүссэнээрээ өөрчилдөг зүйл бишээ. Тиймээс Монголчууд бид бүгд хэлэлцэж шийдэх хэрэгтэй шүү дээ.
2015-07-30
Зочин:
Бараг анх удаа жагсаал хийсний дараа албан ёсоор хүлээн авч уулзсан нь энэ байх шүү. Хүчтэй байна шүү ХҮН-ыхан.
2015-07-30
Зочин:
Дэмжиж байна.
2015-07-30
Зочин:
Ардчилал бол хүн бүрийн оролцоо гэдэг бол яалтчгүй үнэн, бид олноороо шийдэх хэрэгтэй.
2015-07-30
Зочин:
Жагсаалын үр дүн гарсан бололтой. Хүлээж авч уулзаж байгаа нь яамайдаа. Одоо илүү зоригтой цаашаа тэмцэх хэрэгтэй
2015-07-29
Зочин:
Уулзаж ярилцаад хийж чадаж байвал болох нь тэр. Одоо ч идэж уулгаад мөлжүүлж суухаас залхаж байна шүү.
2015-07-29
Зочин:
Шоу байсан ч утга учиртай хийж чадаж байнашд. Хий хоосон ярьсан хэдэн гаруудын идэж уух гэснийг нь болиулахын төлөө тэмцээд үр дүнд хүрч байвал шоу байсандаа ч яахавдээ.
2015-07-29
Зочин:
Мэдлэгтэй боловсролтой залуучууд байхад итгээд хийлгэж үзээгүй байж яасан эрт муулж дугарна вэ хүмүүс. Өөрсдөө жинхэнэ бусад намын хар гарууд байхдаа бодуул. юм болгоныг өөнтөглөж өөлж байдаг.
2015-07-29
Зочин:
Нийгмийг өөрчлөх гэж байгаа бол луйварчидтай нялагнаад байх шаардлагагүй. Шууд хувьсгалд уриалбал Та бүхнийг дэмжмээр байна. Нялуунаас шулуун нь одоо цагт хэрэгтэй юм шиг.
2015-07-07
танигдах л гэсэн санаа:
хэн ч тоохгүй л байхгүй юу. зүгээр л сонгуулийн шоу хийж ард түмэнд танигдах гэж хичээж байна. магтаад байгаа сэтгэгдэлүүдийг өөрсдөө бичсэн байх тэрнээс бодит байдлыг хардаг бол арай өөр сэтгэгдэл бичих байсан. хуулийг дан ганц хуульчид хийдэг юм биш үндсэн хуулийг бол бүр уучлаарай. үгэн дээр ажиллахаас илүү амьдралд илүү ойр хэрэгжих талаас нь хардаг хүмүүс л хийнэ.
2015-07-07
Зөв зүйлин төлөө тэмцсэн байна:
Асуудал шийдэл ярьж ууглаж жагсахын давуу тал үнэхээр өөр юм. Болждээ одоо мартагнуулж бгад бодсоноо хийхээс нь сайн сэргийлж санал ачуулга гдг дээрээ баттай зогсох хэрэгтэй байгаа шүү залуусаа
2015-07-07
Зочин:
Бид хэдий болтол хэдхэн хүнд үндсэн хуулиа тоглуулаад суух вээээээээ!!!!
2015-07-07
Зочин:
sanal asuulga yavuulyoo
2015-07-07
Зочин:
Мундаг залуус байна.в..Эх орныхоо төлөө илүү их хичээх болтугай. Амжилт
2015-07-07
Зочин:
Үр дүнтэй зөв жагсаал болжээ. Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэх нь хамгийн зөв шийдэл.
2015-07-07
Зочин:
Хүн намыхан чинь харин овоо залуус байна да. Жагсаал нь үр дүнтэй болж дэ.
2015-07-07
Зочин:
Хүн намыхан чинь харин овоо залуус байна да. Жагсаал нь үр дүнтэй болж дэ.
2015-07-07
Зочин:
Хүн намыхан чинь харин овоо залуус байна да. Жагсаал нь үр дүнтэй болж дэ.
2015-07-07