Сүмд дэлбэрэлт болж, 28 хүн амиа алджээ

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Потикум хотноо байрлах исламын шашны сүмд халдлага үйлдэж, 28 хүний аминд хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид сүмд бөмбөг дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үеэр 60 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Ариун рамадан сарыг тохиолдуулан исламын шашинтай иргэд цугларч, мөргөл үйлдэж байгаа юм.
“Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау “Бидний халдлага үйлдсэн сүмд христийн шашинтай иргэд нууцаар мөргөл үйлдэж байсан. Тиймээс халдлага үйлдсэн” гэж мэдэгджээ. Гэхдээ халдлага үйлдсэн сүмд христ бус исламын шашинтнууд мөргөл үйлдэж байсан хэмээн сүмийн удирдлагууд баталсан байна.
Хэт даврагчид өнгөрсөн амралтын өдөр Чад мужид халдлага үйлдэж, 150 хүний аминд хүрчээ. Өнгөрсөн оны тавдугаар сард хэт даврагчид сүмд халдлага үйлдэж, 100 хүний аминд хүрч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ