МАН-ын бүлэг завсарлага авлаа
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх байсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр МАН тав хоногийн завсарлага авлаа.
МАН-ынхан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэр нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ