М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө барилдана

Дэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөж буй Дэлхийн аварга М.Уранцэцэг шигшээд шалгарч үлдээд байсан. Тэгвэл тэрбээр Мексикийн бөхийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө Солонгосын жүдоч JEONG Bokyeong-тай хүч үзнэ. Тэд 2014 оны Чингис Хаан Гран При-д алтан медалийн төлөө барилдаж, манай жүдоч хожиж байсан юм.
М.Уранцэцэг Франц, Казахстаны жүдочдыг ялж, шигшээд үлдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ