Сургуулилтын үеэр нисгэгчид амиа алджээ
2015-07-07

ОХУ-ын цэргийн онгоц сургуулилтын үеэр осолдож, улмаар хоёр нисгэгч амиа алдсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. “Су-24” сөнөөгч онгоц Хабаровскийн хязгаарын Хурба нисэх буудлын ойролцоо унаж, осолджээ. “Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч онгоц осолдсон бүс нутагт том нүх үүссэн” хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас уламжлав. “Осол өчигдрийн 14.35 цагт болсон” хэмээн албаныхан мэдээллэсэн байна.

 

Энэ онд л гэхэд Оросын байлдааны хэд хэдэн онгоц сүйрсэн юм. Энэ сарын 3-нд “Миг 29” байлдааны онгоц Краснодарын бүсэд осолджээ. Ослын улмаас нисгэгч хүнд бэртэл авчээ. “Миг 29” осолдсон шалтгаан нь хөдөлгүүрийн хэсэгт догогдол үүссэнээс болсон гэдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин