Савченког бүх насаар нь хорьж магадгүй
2015-07-07

“Украины нисгэгч Надежда Савченкод эрүүгийн хэрэг үүсгэж, бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр төлөвлөж байгаа” хэмээн өмгөөлөгч Николай Полозав “TASS” агентлагт ярьжээ. Нисгэгчийг Оросын нууцын зэрэглэлтэй материалыг хууль бусаар хил давуулж, Украины удирдлагуудад өгсөн хэмээн буруутгажээ.

 

Савченкогийн биеийн байдал өнгөрсөн дөрөвдүгээр сард эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр “Оросын сэтгүүлчдийн аминд хүрээгүй” хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа илэрхийлж, хуурай өлсгөлөн зарласан билээ. Нисгэгч бүсгүй 80 гаруй хоногийн хугацаанд өлсгөлөн зарласан бөгөөд хүчээр эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийжээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл эмнэлэгт эмчлүүлж байна.

 

Өмгөөлөгч Полозав “Бид шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа. Тэрбээр ямар ч буруугүй. Украины зүүн хязгаарын тулаанд оролцсон гэх шалтгаанаар түүнийг хүн амины хэрэгт буруутгаж болохгүй. Бид давж заалдах болно. Буруугүй гэдгээ олон улсад батлан харуулах болно. Энэ асуудалд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Засгийн газар анхаарлаа хандуулж байгаа. Бид ялалт байгуулах болно” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн оны зургаадугаар сард Украины зүүн хязгаарын Луганск мужид сурвалжлага бэлдэж явсан Оросын хоёр сэтгүүлч агаарын дайралтын үеэр амиа алдсан. Оросын хууль хяналтын байгууллагынхан сэтгүүлчдийн аминд Савченког хүрсэн хэмээн буруутгаж, Москвад авчирсан юм. Шүүхээс нисгэгчийг буруутай хэмээн үзэж чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хорих ялаар шийтгэсэн билээ. Нисгэгч, шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлж, хуурай өлсгөлөн зарласан юм. Тэрбээр өлсгөлөн зарлаад ойролцоогоор 15 кг жин хассан байна.

 

Савченко Орос болон Украины хэвлэлүүдэд ярилцлага өгөхийг хүссэн ч Оросын удирдлагууд эрс татгалзжээ. Украины Гадаад хэргийн яам иргэнээ суллахыг шаардаж, НҮБ-д хандсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
орос гахайнууд москва дээр нэг бөмбөг хаях хэрэгтэй дээ
2015-07-09