Холч морьдын уралдаан болно
2015-07-07

 Өв соёлоо дээдлэн сэргээх зорилгоор монголын Морин спортын холбооноос энэ сарын10-нд холч морьдын “Их хүлэгч” уралдаан зохион байгуулахаар болжээ.

 

Уралдаанд морьдын үүлдэр харгалзахгүй бөгөөд насанд хүрэгчдийн дунд зохион байгуулахаараа онцлогтой аж. Их хүлэгчид 60 км буюу хоёр өртөө зайд уралдаж, дундаа 20 минут амарна. Харин түрүүлсэн тамирчинд улсын аварга цол олгох юм байна.


Насанд хүрэгчдийн дунд зохиох холын зайн тэмцээн учраас Морин спортын холбооноос морьдоо амрааж, зөөлөн уралдахыг уриалжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин