Жоли хатан хааны дүрд тоглоно
2015-07-07

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли Их Британийн түүхч, зохиолч Саймон Себаг Монтефиорийн бичсэн “Агуу Екатерина ба Потемкин” романаар кино хийх эрх авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жоли энэхүү киног найруулахаас гадна өөрөө гол дүрд нь тоглохоор болсноо твиттер хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгджээ. Тэрбээр “Их айж байна. Агуу хатныг агуу чигээр нь дэлгэцэнд гаргахыг хүсч байна. Хувийн бэлтгэлээ хийхээс гадна кино багаа бүрдүүлж байна” гэж жиргэжээ.  

 

Уг кинод хатан хаан болон түүний нууц амраг Потемкиний талаар өгүүлэх аж. Тэд 10 жил дотно харилцаатай байжээ. Зохиолч Саймон 2000 оны нэгдүгээр сард “Агуу Екатерина ба Потемкин” романаа худалдаанд гаргажээ. Энэхүү номонд хатан хаан, нууц амрагтайгаа харьцаж байсан 500 гаруй захиа багтжээ. Потемкиний дүрд жүжигчин Клайв Оуэн тоглож магадгүй хэмээн хэвлэлүүд таамаглаж байна. Жоли, Оуэн нар “Хойд нас ба хил” кинонд хамтран тоглосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин