Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2015-07-07

Дэлхийн хүн амын өдрийг жил бүрийн  7 сарын 11-ний өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хүн амын асуудлаар тулгамдсан сэдвийг хөндөн, анхаарлаа хандуулдаг байна. Энэ жилийн хувьд Дэлхийн хүн амын өдрийг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Эмзэг бүлгийн хүн ам онцгой байдлын үед” сэдвийн дор зохион байгуулж байна.

 

 

            Энэхүү арга хэмжээний үеэр Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян нар Гамшиг, ослын статистикийн мэдээлэл солилцох, мэдээллийн төрөл, чанарыг сайжруулах, судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцахад чиглэгдсэн хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Shuud.mn
Сонин хачин