Марк гасол 110 сая долларын гэрээ хийнэ
2015-07-07

Чөлөөт агентын цонх нээгдсэнээс хойш Гриззлисээс өөр багтай огт уулзаагүй Марк Гасолын гэрээний талаархи мэдээлэл гарлаа. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Гриззлисийн удирдлагууд Гасолтой Испанид очиж тохиролцсон болохыг мэдээлж байсан ч, гэрээний талаар нарийн ширийнийг дэлгээгүй юм.

 

Испанийн шигшээ болон Мемфис Гриззлис багийн төвийн тоглогч таван жилийн 110 сая долларын гэрээг багтайгаа байгуулжээ. 5 дахь жилийг цуцлах эрхийг тоглогч эдлэхээр гэрээнд тусгасан байна. Ингэснээр 30 настай Марк Гасол 35 хүртлээ НБА-д өндөр цалинтайгаар тоглох боломжтой боллоо.

 

Ах Пау Гасол нь Мемфисд тоглох үеэс суурьшин, ахлах сургуульд суралцаж эхэлсэн Марк тус хотынхоо НБА-н багт долоон жилийг өнгөрүүлсэн. Тиймээс Гриззлисийг орхин буйр сэлгэж магадгүй талаар яриа их гарч байсан ч үлдэхээр шийдлээ.

 

Өнгөрсөн улиралд 81 тоглолтонд оролцож замналынхаа оргил амжилт болох 17.4 оноо 7.8 самбар 3.8 дамжуулалтыг дунджилсан түүнийг НБА-н бэлгэдлийн багт багтаж, байрлалдаа хамгийн шилдэг нь гэгдэх ёстой хэмээн санал өгөх эрхтэй 130 сэтгүүлчийн дийлэнх нь үзсэн юм6

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин