Жоли бол эрчүүдийн ангууч
2015-07-07

Холливуудын нэрт жүжигчин Антонио Бандерасын экс эхнэр Мелани Гриффит “NBS” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мелани ярилцлагынхаа эхэнд “Нөхрөөсөө салах амаргүй байсан. Бурхан нөхрөөсөө салах ёстой гэсэн бол би хориглож чадахгүй. Бидний гэрлэлт алдаа байгаагүй. Бид нэг нэгнээ хайрлаж, хоёр хүүхдийн эцэг эх болцгоосон. Залуу насандаа учирсан жинхэнэ хайр минь. Антонио их сайхан залуу учир би өдөр бүр сэрэмжтэй, болгоомжтой байдаг байсан. Тэр тусмаа би Анжелина Жолигоос нөхрөө харамлаж, нуудаг байсан” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Жолигоос яагаад нөхрөө нуудаг байсан юм бэ” гэж асуухад “Үнэнийг хэлэхэд, Жоли их сайхан хүүхэн. Тэр бол эрчүүдийн ангууч. Би энэ бүсгүйгээс нөхрөө хамгаалахын тулд олон ч зүйл хийж явлаа. Одоо хүртэл Антонио, Жоли хоёр нийлэх вий дээ хэмээн айдаг” гэж хариулжээ.

 

Антонио, Жоли нар 2001 онд дэлгэцнээ гарсан “Original Sin” кинонд хамтран тоглосон юм. Энэхүү уран бүтээлийн дараа жүжигчид хэсэг хугацаанд болзож байжээ.

 

Мелани өнгөрсөн жил Антонио Бандерасаас салсан юм. Тэрбээр өнөөдрийг хүртэл ганц бие байгаа бол Антонио Испанийн загвар өмсөгч Николь Кемпелтэй хамтран амьдарч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин