Аж ахуйн нэгжүүд 381 сая төгрөгийн тохижилт хийжээ
2015-07-07

 
Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2-р ажлын хэсэг 3.9.19 дүгээр хорооны  248 аж ахуйн нэгж байгууллагын ажилтай 14 хоног тутам танилцаж, үнэлгээ өгч байна. Уралдаан эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд нийт 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газарт ногоон байгууламж шинээр бий болгосон.

Тохижилт, цэвэрлэгээг сайн хийж, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн  19 аж ахуйн нэгж “Smile” наалт авсан. Эдгээр аж ахуйн нэгжээс “Vidal” үсчин, гоо заслын салон үүдний талбайгаа тогтмол савандаж угааж хэвшин , үсчид нь хамтран цэцгийн мандлын суурь хийж,  цэцэг тарьсан.

Монгол глобал ХХК-ийн “Саруул” худалдааны төв нь үйлчилгээний барилгынхаа гадна талыг засаж сайжруулах, хаяг, сурталчилгааны хулдаасан самбаруудыг угаасан. Мөн бөөний худалдааныхаа павилонуудын өнгө үзэмжийг сайжруулж, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийж, тохижилтонд нийт 22,3 сая төгрөг зарцуулаад байна
Харин болзолт уралдаанд санаачлага гарган идэвхтэй оролцоогүй, барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ маш муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй 22 аж ахуйн нэгж “Гахай” авлаа.
 
 
Smile” наалт авсан газрууд
 

СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол глобал ХХК-ийн Саруул худалдааны төв, Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, ПАРФЮМЛЮКС ХХК-ийн DIOR дэлгүүр, Үлэмж агь катринг ХХК-ийн Калифорни ресторан, Үлэмж грейс ХХК-ийн Грейс үсчин, гоо заслын салон, “Vidal” үсчин, гоо заслын салон, “Зона-Х” ХХК-ийн Хишиг хүнсний дэлгүүр, Наран трейд ХХК-ийн “Наран молл” худалдааны төв, *NA NA* үсчин, “Сэлэнгэ” СӨХ, “14-Б” СӨХ,
СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран скай” ХХК, “Хас заяа” ХХК, Эрдэнэбуян дэлгэрэх ХХК-ийн хүнсний дэлгүүр, “Монс ланс” ХХК,
СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” хүнсний дэлгүүр, “Энхийн төлөө цогцолбор”, “Намуун” хүнсний дэлгүүр, “Буурал ээж” супермаркет
 

“Гахай” наалт авсан газрууд       

           
СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор Сондор” ХХК-ийн Баялаг хүнсний дэлгүүр, Төрийн банкны 40 мянгатын салбар, “Метро express” хими цэвэрлэгээний хүлээн авах цэг, Сонгино Хангай ХХК-ийн “Миний дэлгүүр -117” супермаркет, “Дээжис” гуанз,“Бакс трейд” ХХК-ийн “Light pub” баар, Капитал маркет ХХК-ийн “Америк тахиа” хүнсний мухлаг, Буян холдингийн “Хангай” дутуу баригдсан барилга, “Fers” караоке баар, “Suona” караоке баар, Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Пассаж” худалдааны төв, “Shashlik hause” шорлогийн газар, СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл дөрвөн эрдэнэ” ХХК, “Ганжад” ХХК, “WE” шөнийн клуб, “Ланд сервис” авто засварын газар, “Бат-Эрдэнэ трейд” ХХК-ийн хүнсний дэлгүүр, “AKUMA” авто угаалга, “Сехан” авто угаалга, “Орхон” авто угаалга,  СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санзайн амралт, “Майхан толгой” хүнсний дэлгүүр тус тус  “ГАХАЙ” наалт авсан болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин