Халдлагаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв
2015-07-07

Их Британийн нийслэл Лондон хотноо 2005 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 14.07 цагт алан хядагчид метронд дэлбэрэлт зохион байгуулсан билээ. Халдлагын үеэр 52 хүн амиа алдсан юм. Гурван алан хядагч халдлагыг зохион байгуулсан бөгөөд цагдаагийнхан тэднийг устгасан билээ. Энэхүү халдлагаас цагийн дараа нэгэн алан хядагч хоёр давхар автобусанд дэлбэрэлт зохион байгуулсан юм. Лондон хотноо байрлах “Hyde” паркад өнөөдөр амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж, аймшигт халдлагын 10 жилийн ойг тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дурсгалын арга хэмжээнд угсаа залгамжлагч ханхүү Уильям оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна. 2008 оны энэ өдөр амиа алдагсдад зориулж дурсгалын хөшөө босгосон юм. Ерөнхий сайд Дэвид Камерон твиттертээ “Дахин цус бүү урсаасай” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин