Санамж бичигт гарын үсэг зурав
2015-07-08

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт өчигдөр гарын үсэг зурав. Уг Санамж бичигт, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шилдэг туршлага болох  шүүхийн цахим системийг Монгол Улсын  Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Энэ арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Мэдээлэл, технологийн хорооны дарга, тус Шүүхийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ким Жеон Хеоныг хүлээн авч уулзаж хоёр орны Үндсэн хуулийн шүүх түүний Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

 

Айлчлалын хүрээнд  БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх болон тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дотоод хэргийн яам, Үндэсний мэдээллийн агентлагийн мэргэжилтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүрэлцэн ирж цахим засаглалын ололт амжилт,  Үндсэн хуулийн шүүхийн  шүүхийн цахим системийн танилцуулга сэдвээр лекц уншив. Мөн тэд Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа, мэдээлэл, технологийн өнөөгийн төвшинтэй танилцлаа.

Shuud.mn
Сонин хачин