Сөнөөгч онгоцтой мөргөлджээ
2015-07-08

АНУ-ын Өмнөд Каролина мужид “Cessna C150” загварын хувийн жижиг онгоц сөнөөгч “F-16” онгоцтой мөргөлдсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослоор хоёр хүн амиа алдаж, нэг хүнд шархтсан байна. Сөнөөгч онгоцыг Беркли мужид зохион байгуулагдах агаарын шоунд оролцохоор дэслэгч Жении Хепин жолоодож явжээ. “Дэслэгчийн биеийн байдал муу байгаа” хэмээн Холбооны Иргэний нисэхийн удирдах газраас мэдээлсэн байна.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Аврагчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж, онгоцуудын сэгийг зөөвөрлөж эхэлжээ. Хэргийг шалгаж буй мөрдөгч “Одоогоор ослын газраас хоёр хүний цогцос олсон. “Cessna C150” онгоцонд хоёр бус гурван хүн зорчиж явсан хэмээн гэрчүүд мэдээлж байгаа. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй. Нэг хүний биеийн байдал тун муу байгаа” гэж хэлжээ.

 

Ослын газраас холгүй байсан нэгэн гэрч “NBS” телевизэд “Осол болох үед хүчтэй дэлбэрэлт болсон. Яг л шатахуун түгээгүүрийн газар шатаж байгаа мэт гал гарсан” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин