Д.Ганбат: Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар гишүүдийн саналыг сонсч, баталлаа. УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулаагүйд нэлээд бухимдалтай хандав. Хуульзүйн байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар нар хуралд суухгүй гэсэн нь дарга Д.Ганбатын уурыг хүргэсэн бололтой. Тэрбээр "Овлигогүй хэдэн нөхдөөс болж ард түмэн, улс орон хохирч болохгүй. Би хийдэг ажлаа хийчихээд эндээс чинь зайлаад өгч болно. Хуульзүйн байнгын хорооноос гарч байгаан бол та нар УИХ-аас гарчихаарай, чаддаг юм бол. Та нар ажлаа хийж чадахгүй бол зайлаарай. Явдаг газраа яваарай" хэмээн загнав.
УИХ-ын дарга З.Энхболд Эрүүгийн хуулийн төслийг эргэн харах шаардлагатайг хэлж, ирэх намар хэлэлцэх болсныг дуулгав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ