Дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүнийг хэн магнайлах вэ гэсэн асуудал өнөөг хүртэл маргаан дагуулсан. Тэгвэл энэ маргаанд Үндэсний бөхийн холбоо цэг тавьж, дархан аваргуудын асуудлыг шийджээ. Үндэсний бөхийн холбооноос дөнгөж сая мэдээлэл хийж, дархан аварга Г.Өсөхбаяр хүчит бөхийн барилдааны зүүнийг магнайлах болсныг мэдэгдэв.
Дархан аваргуудыг цолоор нь эрэмбэлнэ гэсэн заалт ямар ч хууль дүрэмд байхгүй учраас тэднийг амжилтаар нь эрэмбэлнэ гэдгийг бөхийн холбооноос мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ