Б.Зангад Хөдөлмөрийн баатар боллоо
2015-07-08

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж , салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Ардын жүжигчин Б.Зангадад Монгол Улсын хөдөлмөрийн баатар,  Төрийн хан хуурч Б.Цэрэндоржид , Ардын жүжигчин цол хүртээв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст төрийн одон, медаль хүртээв.

 

Соёл урлагийн салбарт 60 жил ажиллаж, сонгодог, үндэсний урлагийг хөгжүүлсэн Ардын жүжигчин Б.Зангадад Хөдөлмөрийн баатар цол, Төрийн их хан хуурч Ц.Цэрэндоржид Ардын жүжигчин цол олгосон юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Аж үйлдвэрийн гавъяат цолоор Д.Шагдар, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Д.Даваасамбуу нарыг, Гавъяат багш цолоор СЭЗДС-ийн багш Б.Зууннаст, ХСИС-ийн багш С.Бадарчи, Булган аймгийн багш Г.Банзрагч, МУБИС-ын салбар сургуулийн захирал Д.Цэцэгээ нарыг, Гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгор, Ховд аймгийн Чандмань сумын малчин Ж.Дулам нарыг, Гавъяат механикчаар Төв аймгийн иргэн М.Баатаржавыг, Гавъяат тээвэрчин цолоор Н.Цэрэндолгорыг, Гавъяат уурхайчин цолоор Дархан-Уул аймгийн уурхайчин Л.Батсуурийг, Гавъяат тамирчин цолоор “Хүч спорт хороо”-ны тамирчин С.Мияарагчааг,Гавъяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч, Ж.Нэргүй нарыг, Гавъяат жүжигчин цолоор дуучин Л.Болдбаатарыг, Гавъяат зүтгэлтэн цолоор “Монгол кино” нэгтгэлийн кино операторч Л.Шаравдоржийг,  Үйлчилгээний гавъяат ажилтан цолоор ОБЕГ-ын аврагч С.Баавгайг, Хүний гавъяат эмч цолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч Ч.Лхамсүрэн, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Санжаа, Увс аймгийн эмч Н.Чадраабал нарыг, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын их эмч Д.Ичинноров нарыг  тус тус шагналаа.

 

Шагнал гардуулсаны дараагаар Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ үг хэллээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ,

 

-Төрт ёсны уламжлал, түүх соёлын чуулган, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо нэрийг даянд дуурсгаж яваа урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амьдралаараа Монголын шинэ түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, уурхайчин, цагдаа, шүүгч, орчуулагч, аврагч, сувилагч зэрэг олон салбарын гавъяат үйлсийн эзэн иргэд маань Төрийн эрхэм дээд цол одон, медаль хүртэж байна. Монгол Улсын соёл урлагийн салбарт бүтэн жарны туршид зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дууг дуулан өөрийн өвөрмөц дэг сургуулийг буй болгож 1962 оноос хойш өнөөг хүртэл 10 мянга гаруй тоглолтод оролцон сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчилах их үйлсэд он удаан жил онцгой гавъяа байгуулан ажилласан Ардын жүжигчин нэрт дуучин Б.Зангад гуай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Үндэсний язгуур урлагийг өвлөн уламжлах, судлан шинжлэх, суртчилан таниулах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй МУСГЗ морин хуурч Ц.Цэрэндорж гуай Ардын жүжигчин цол хүртлээ. Монгол Улсын Ардын цолтнуудын эгнээ ариун үйлсээрээ манлайлж яваа шилдгүүдээр өргөжиж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр 34 жил ажиллаж ардынхаа эрүүл, энхийн манаанд 57 жил зүтгэж буй ахмад эмч Н.Чадраабал бусад олон эмч гавъяат цол хүртэж байгаа. Энд гавъяат цол хүртсэн хоёр хүнийг онцолж хэлье гэж бодож байна. Дорнод, Ховд аймагт олон жил мал, маллаж олон сайхан хүүхэд өсгөж, төрүүлсэн хоёр сайхан ээж, малчин эмэгтэйчүүд Монгол Улсын гавъяат цолоор энгэрээ мялаалаа. Мөн улс оронд тохиолдож буй хүнд хэцүү зүйлийн эсрэг тэмцэж явсан манай онцгой байдлын ажилчин аврагчдын дундаас анхны гавъяат цолтон төрснийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. Уул,уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого боловсруулах мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд манлайлан ажиллаж буй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, уулын инженер Д.Даваасамбуу Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртлээ. Монгол хүний тэвчээр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг бөхийн спортоор тив дэлхийд дамжуулж олон түмний итгэл хүндлэлийг хүлээсэн олон тамирчнаа төлөөлж бөхийн жүдо барилдааны мастер тэмцээний хошой аварга С.Мэеэрагчаа Гавъяат тамирчин цол хүртэж байна.

 

Монгол хүн Төрийн их баяр наадмаа бүтэн жил хүлээдэг. Өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг Үндэсний их баяр наадам бол Монгол соёлын төгөлдөр их ёслол юм. Хотол олноороо сайхан наадаж улам ихийг хийж бүтээхийн бэлэг ерөөлийг өргөе хэмээлээ.

 

Ерөнхийлөгчөөс төрийн доод одон медаль хүрсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

 

Төрийн хан хуурч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж:

 

-Туйлын их баяртай байна. Би ардын урлаг, морин хуур, ерөөл магтаалаас амьдралынхаа туршид нэг ч удаа холдсонгүй. Ариун сайхан энэ урлагийг ард түмэндээ өвлүүлэх, сурталчлах, түгээж ирсэн. Үүнийг минь төрөөс үнэлж шагнал хүртээлээ. Монголын морин хуур минь үүрд мөнх уянгалж байх болтугай. Морин хуурандаа мөргөе.

 

Монгол Улсын гавъяат эмч Н.Чадраабал:

 

-Би 65 жил эмчийн мэргэжлээр тасралтгүй хөдөлмөрлөсөн. Миний хөдөлмөрийг үнэлсэн төр засагтаа баярлалаа. Төр түмэндээ сайхан наадахыг ерөөе.

 

 

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Л.Шаравдорж:

 

-Би 40 гаруй энэ салбарт ажилласан. Төр, засагтаа их баярлаж байна.

 

Монгол Улсын гавъяат жүжигчин Л.Болдбаатар:

 

-Их баяртай байна. Би 2005 онд СУИС төгсөөд мэргэжлээрээ тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд 10 гаруй цомог, 10 удаа бие даасан цомог хийсэн байна.

 

 

 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зангад гуай Ховдын ард түмний бахархал болсон сайхан хүн. Эрүүл саруул энх тунх байж 100 наслаарай та минь.
2020-08-12
хао:
Баахан баатрууд төрөөд байдаг.Монгол улс авлигач хулгайч нартаа бариулж улам ядуурсаар байдаг..
2018-12-28
Aldar:
Mongol ulsiin niislel Ulaanbaataraas yarij bna.Chuluumbat guain shagnal yasan be?.Ebi hovdod toroogui.2tmangiin mayetialiig unshsan6
2015-07-08