Зөөврийн лаборатори хүлээлгэн өглөө
2015-07-08

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас Гаалын ерөнхий газар зөөврийн хоёр лабораторийг хүлээлгэн өглөө. Энэхүү зөөврийн лабораторийг ашиглан баруун бүсийн Увс, Баян-Өлгий аймгуудын хилийн боомтоор импортлогдож буй газрын тосны бүтээгдэхүүнд хяналт тавих аж. 

 

 

Ингэснээр дээрx аймгуудын хилээр орж ирэх газрын тосны чанар стандартад хяналт тавих боломж бүрдэх юм байна. Монгол Улсын стандартад нийцсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чанартай бүтээгдэхүүн мөн эсэхэд зохих хяналтыг тавих зорилготой 2М6У маркийн уг зөөврийн лаборатори нь 18 сая төгрөгийн өртөгтэй гэнэ.

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ улаан цамцтай эмэгтэй даргыг ээ. Төрийн алба ийм л болчихсон юм.
2015-07-08