Анхны парламентын гишүүн гавьяат цол хүртэв
2015-07-08

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн доктор Нямдолгорын Сампилноровыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Н.Сампилноров нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан билээ.

 

Мөн өдөр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан тус комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, “Алтан гадас” одонгоор шагнагдсан комиссын ажилтан Б.Долоонжин, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан шинжээч Г.Улаанбаатар нарт тус тус шагналыг нь гардууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сампилноров Танд баяр хүргэн эрүүл энхийг хүсье. Сум нэгдэл, ҮЭ-с УБХ гээд бүх шатанд ажилласан эгэл даруухан Эрдэмтэн.
2015-07-08
Зочин:
Сампилноров гуайд баяр хүргэе. Улсын Бага хурлын цөөн гишүүд гавьяатгүй, гавьяатангууд бас бий шүү. Тэр хэдэн өвгөчүүлээ алагчлалгүй өгчих хэрэгтэй
2015-07-08