Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Г.Ариунбаатар болон ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлагийг мөнгөн шагналаар урамшуулах шийдвэр гаргасан.
Тэгвэл тэдний шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд гардууллаа. Энэхүү шагналын хөрөнгийг Соёл урлагийг хөгжүүлэх сангаас гаргаж байгаа аж.
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр, Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр, “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгөөр шагналаа.
Б.Дэжид
Уншиж байна |