Гарнер нөхрөөсөө салахыг хүсэхгүй байна
2015-07-08

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер энэ долоо хоногийн эхээр салж буйгаа мэдэгдсэн билээ. “TMZ” сайт “Хосууд өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд өчигдөр хүүхдүүдийнхээ хамтаар Диснейлэндэд очиж цагийг зугаатай өнгөрүүлсэн. Сонирхолтой нь Гарнер хуримын бөгжөө аваагүй, зүүсээр байна. Харин Аффлек хуримын бөгжөө зүүгээгүй байсан” гэж мэдээлжээ.

 

Гарнер твиттертээ нөхрөөсөө салахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Уйтгар гуниг надад хэрэггүй. Би хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж, гэр бүлээ авч үлдэхийг хүсч байна” гэж жиргэжээ.

 

Аффлек мөрийтэй тоглоомд донтож, их хэмжээний мөнгө алдаж буй учир Гарнерийн урам хугарч, салах өргөдлөө эхэлж шүүхэд өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
A:
HERERGGUISHD ODOO 3 HUUHEDTEI HUN TOOHGUI TIIM SAIKHAN ZALUUG ALDAH BOLNO BEN AFFLEKT BOL HUUHNDUUD ZUNDUU BGAA BH
2015-07-09