Эхнэрээ хөнөөгөөд, өөрийгөө боомилжээ
2015-07-08

Эхнэрийнхээ амь насыг хөнөөгөөд өөрийгөө боомилж егүүтгэсэн хэрэг энэ сарын 5-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд гарчээ. 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа егүүтгэсэн залуу эхнэрээ хөнөөж, улмаар цогцосыг Их газрын чулууны цогцолборт газар нууж далдлаад, өөрөө эзэнгүй айлын тооноор орж боомилон нас баржээ.

 

Тэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын харъяат байсан бөгөөд Говьсүмбэр аймагт шилжсэн байжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэсэг шалгаж байна.

 

Дашрамд дуулгахад, энэ хэргээс хэд хоногийн өмнө мөн тус сумын малчин залуу эхнэртэйгээ маргалдсаны улмаас өөрийгөө буудаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсан хэрэг гарсан байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин